Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Хэрэв та хэзээ нэгэн цагт “Game of Thrones” цуврал дээр гардаг шиг цайзтай болохийг хүсдэг байсан бол мөрөөдлөө биелүүлэх боломж тань энэ байна. Итали улс эртний 103 цайз , харш , вилла , дэн буудлуудыг үнэгүй эзэмшүүлэхээр болсон байна.

Гэсэн хэдий ч тус газруудыг эзэмшихийн тулд нэг шалгуурыг биелүүлэх ёстой. Италийн үл хөдлөх хөрөнгө хариуцсан яамны мэдээлэлж буйгаар хуучирсан орд, харш-ний шинэ эзэмшигчид тус газруудыг жуулчдыг татах цэгүүдийн нэг болгон засаж сайжруулах ёстой аж. Мэдээж ямар зориулалтаар ашиглах нь шинэ эзэмшигчийн бүрэн эрх хэдий ч жуулчдыг татах сонирхолтой зүйлсийг давхар бий болгох ёстой юм байна.

“Энэхүү хөтөлбөр нь уналттай байгаа аялал , жуулчлалын салбарыг идэвхжүүлэн гэдэгт илтгэлтэй байна” хэмээн Мужийн үл хөдлөх хөрөнгийн агентлагийн мэргэжилтэн Roberto Reggi орон нутгийн оршин суугчдад мэдэгдсэн байна. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь хувийн болон улсын эзэмшлийн ашиглагдахаа больсон газруудыг сэргээн засварлаж жуулчид болон  ууланд авирагч , аялагч , дугуйчдад зориулсан гадаад, дотоод шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх цэгүүдийг бий болгох юм.

Тус газруудыг эзэмшихийг хүсэх аппликэйшн хүлээн авах эцсийн хугацаа 6 сарын 26. Эзэмшигчдэд тэнцсэн хүмүүс эхний ээлжид 9 жил тус газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулах, сэргээн засварлалт-ийн ажилаа хийх боломжтой болох ба эхний 9 жил дууссаны дараагаар нэмэлтээр 9 жил эзэмшлийн хугацааг сунгах гэрээ хийх боломжтой юм байна. Энэ жилийн эзэмшлийн хүсэлтэд тэнцээгүй байсан хэдий ч гутрах хэрэггүй. Учир нь ирэх жил үүнтэй адил 200 гаруй хуучирсан эзэмшиллүүдийг үнэгүй эзэмшүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх