Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

  Их Британийн Vogue сэтгүүл Edward Enninful-ийг анхны эрэгтэй ерөнхий редактор-ороо томиллоо. Түүний өмнөх редактор болох Alexandra Shulman Vogue ийн редакцыг хамгийн удаан буюу 25 жил удирдсан юм. Condé Nast Britain’ ийн загварын гол салбаруудын нэгийг хариуцан ажиллахаар болсон Edward Enninful нь анх 18 настайдаа I-D сэтгүүлийн хувцас, загвар хариуцсан захирлаар томилогдон ажиллаж, 2011 оноос W сэтгүүлийн бүтээлч захирлын албыг хашиж байсан юм. Мөн 2014 онд Британийн хувцас, загварын зөвлөлөөс оны шилдэг загвар бүтээгчийн шагналыг хүртэж байжээ.

Эх сурвалж: Business of Fashion

Сэтгэгдэл үлдээх