Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Кардашиан – Женнерийн гэр бүлийнхэн ахин нэг удаа Calvin Klein-ий #MyCalvins кампанит ажлын сурталчилгаанд оролцлоо. Тэд энэ удаад Calvin Klein-ий 2018 оны намрын дотуур хувцас болон жийсний коллекцийг танилцуулсан сурталчилгаан тогложээ. Өнгөрсөн нэгдүгээр сард цахим орчинд цуутай эгч дүүс Calvin Klein ий дотуур хувцас болон жийнсэн хувцасны коллекциудыг сурталчилгаанд тоглож байхад Kylie жирэмсэн байсан бол энэ удаад Khloe жирэмсэн байж таарсан нь хоёр сурталчилгааг холбосон өвөрмөц үйл явдал болж байгаа аж. 

People сэтгүүл Khloe-оос тус кампани ажлын талаарх сэтгэгдлээ хуваалцахыг хүсэхэд дараах хариултыг өгчээ:

“Энэ удаад бид бүгдээрээ арай илүү тайван байсан боловч Calvin Klein-ий зураг авалтад оролцоно гэдэг үргэлж бага зэргийг түгшээсэн байдлыг бий болгодог” .

“Найман сартай жирэмсэн дотуур хувцасны зураг авалтад оролцоно гэдэг бүр ч илүү түгшээх мэдрэмжийг өгсөн”

Сэтгэгдэл үлдээх