Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

NBA ийн аваргуудын нэг Golden State Warriors багийн сагсчин Кевин Дюрантийн Oklahoma City Thunder багаас гарсантай холбоотой жиргээний доор Дюрант өөр хүний өнцгөөс өөрийгөө  өмөөрч байгаа мэтээр сэтгэгдэл бичих гэж байгаад өөрийнхөө жинхэнэ хаягаас хариу бичжээ. Жиргээний сэтгэгдэл дээр гуравдагч этгээдийн зүгээс мэтээр хуучин багийнхаа дасгалжуулагч болон тоглогчдыг муулж сэтгэгдэл бичсэн нь угтаа хуурамч хаягаар бичих ёстой зүйлсийнх нь нэг байсан бололтой. Одоогоор энэ талаар Дюрант ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд түүний жинхэнэ хаягаасаа өөрийгөө өмөөрч бичсэн сэтгэгдлийг доорх жиргээнээс уншаарай. Магадгүй хэд хоногийн дараа ахиад л бас нэг “би хакердуулсан байсан” гэх мэдэгдлүүд цахим ертөнцөөр дүүрэх биз ээ.

Сэтгэгдэл үлдээх