Кэтийг костюмтай хослуулан өмсөх шинэ “ДАВАЛГАА”

Костьюмыг кэттэй хослуулна гэхээр таний хувьд зуны сандалыг оймстой өмсөхтэй адилхан сонсогдож магад. Ер нь бол тийм л дээ. Гэхдээ энэ нь биед эвтэйхэн байдлыг эрхэмлэдэг залууст таалагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин дэлхийн загварын мэргэжилтнүүдийн нэг Vogue сэтгүүлд биед эвтэйхэн харагдах нь өөрөө загварлаг байдал хэмээн тодорхойлжээ.

Хэрвээ та энэ зөвлөгөөг дагах юм бол, таныг Mark Ronsonтой илүү төстэй харагдуулдаггүй юм аа гэхэд ажилдаа ирэхдээ болон ажлаа тарахдаа фитнессийнхээ пүүзийг өмсчихдөг залуугаас тэс ондоо харагдуулна.

  1. Классик хэв маягаа хадгал

Та гутлаараа ямар нэгэн зүйлийг илэрхийлэх гэж байгаа болохоос хослолоороо биш шүү дээ. Тэгэхээр таны хослол заавал энгийн загвартай даавуун байх албагүй.

Бүгдээрээ классикаас эхлэе. Энгийн хар хөх хослол болон цагаан кэт. Аливаа зүйлс  энгийн байх тусам чамин байдаг шүү дээ! Таны өмд залуу танд яг таарсан бөриу загвартай байх ёстойг санаарай. Сарвагар сул өмд нь юутай ч тохирохгүй шүү. Кэттэй ч тэр ер нь юутай ч тэр.1

  1. Чанар муутайг битгий сонгоорой

Таны өдөр тутмын гуталд чанар хамгийн чухал шүү. Хямдралтай хэсэг дээр олддог хэдэн талаас нь цохиод авчихсан юм шиг харагддаг гутлаас чанар болон загвар сайтай гутал цаанаа л нэг өөр шүү, гоо зүйн талаасаа ч гэсэн.

ket

  1. Өөрийгөө өнгөөр хослуул

Гутал болон пүүзээ бусад зүйлстэйгээ хослуулах хамгийн сайхан арга бол ӨНГӨ юм. Хэрвээ таны хослол тань хар хөх өнгөтэй бол энэ өнгийн сүүдрийг өөртөө шингээсэн гутлыг сонгоорой. Илүү мэргэжлийн бөгөөд чамин санаанууд бол пудволк, зангиагаа сонгохдоо гутал, кэтнийхээ өнгөтэй уусгаж хослуулах юм. Эсвэл хүзүүгээрээ кашмер зүүнгээ элгэн пүүзнийхээ даруухан өнгөтэй ч хослуулж болно шүү дээ.

man

4.Солонгын долоон өнгийг хэт битгий шүт

Юманд хязгаар гэж бий. Хэрвээ таны хувцас бүгд хар өнгөтэй бол неон өнгөтэй гутал өмсөх хэцүү шүү дээ. Дүрэм ёсоор, та ажилдаа явахдаа өмсөж явдаг гутлаа дасгал хийхдээ өмсдөггүйтэй яг адил.

ungu

5.Кетээрээ гангаръя

Албан ёсны гутал дээр таны өмд тухайн гутлынхаа үдээс хүрсэн байх ёстой гэж үздэг. Энэхүү дүрэм нь кэтэн дээр ч мөн адил үйлчилнэ.  Та оёдолчин дээр байнга очихыг хүсэхгүй байгаа бол, өмдөө хэмжээгээ гуталны “хэл”-д хүрсэн байх ба нэмэлтээр бага зэрэг нугалаастай байх ёстой гэдгийг санаарай.

suit and trainer

6.Хэтэрхий техникийн байх хэрэггүй

Бид “царай муутай” пүүзэнд хэтэрхий их хайр зарласан хүмүүс. Гэхдээ Raf Simons’ Ozweegos нь хаана ч санал болгодог гутал мөн боловч таны Brioni-той нэг л тохирч өгөхгүй. Пүүз болон костьюмыг хослуулахын гол зорилго нь бид албан ёсны байдлыг бага зэрэг ч болтугай  эвдэн, арай илүү чөлөөтэй харагдуулахад л оршиж байгаа юм. Бөөрөнхий хоншоортой гутлуудаа цааш нь түр тавиарай.

technic

7.Ажил дээрээ алхаагаа хянаарай

Таны хувцаслалт албан байдлаа бага зэрэг эвдлээ гээд хэт туйлширч болохгүй. Хамгийн энгийн бөгөөд хэзээ ч алдаж болохгүй дүрэм бол Биед эвтэйхэн байдал юм. Тиймээс аль болох өргөн нэвсгэр савсгар зүйлээс хол бай. Тэгэж байж таны пүүз хослолтойгоо зохицсон, таарсан мэт харагдаж чадна.

bl

Санаа авч болох лүүкбүүк 

sinstrainer

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх