Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Кодлолт бол олон цагийн хичээл , сургалт  болон практик шаардсаны үр дүнд бүрэн эзэмшдэг ур чадвар. Нэг үгээр хэлбэл уйтгартай зүйл. Гэвч сүүлийн жилүүдэд кодлолтыг сурах олон сонирхолтой, зугаатай аргууд бий болсоор байгаагийн нэг нь компьютер тоглоом юм. Мэдээж компьютер тоглоом танд кодлолтын талаар бүх зүйлийг заахгүй (Та кодлолтын үндсийг онлайн хичээл , номоос авах хэрэгтэй).Компьютер тоглоом таны сурч буй кодлолтын практик ажиллагааг сайжруулах арга юм. Та дараах тоглоомуудыг тоглосноор уйтгартай аргаар биш илүү зугаатай аргаар кодлолтыг сурч болох юм.

1. Codemonkey

Codemonkey бол програмчлалын хэлнүүдийн нэг болох Coffeescript-ийг ашиглан HTML 5 дээр өөрийн тоглоомыг бүтээхэд сургах тоглоом юм. Энэ тоглоом нь хүүхдэд зориулагдсан хэдий ч
томчуудад мөн адил зугаатай суралцах аргуудын нэг байх болно.

 

 

 

2. Codeingame

Codeingame Javascript , PHP болон Ruby гэх мэт кодлолтын 25 хэлийг зугаатай аргаар сурах боломжийг олгодог. Codeingame ийн гайхалтай зүйл бол та энэхүү тоглоомыг найзуудтайгаа хамт тоглох боломжтойгоос гадна олон улсын кодлолтын тэмцээнд оролцох боломжтой.

 

 

3. CSS diner 

CSS diner бол CSS (cascading style sheets) ийг энгийн бөгөөд зугаатай байдлаар сурах аргуудын нэг. Энэхүү тоглоом танд СSS шилэгч хэрхэн ажилладаг талаарх үндсийг
32 үетэйгээр заах болно. Үе ахих тусам хийгдэх ажилбарууд нь хүндэрч өмнөх үеүд дээр сурсан мэдлэгээ ашиглахийг шаарддаг.

 

 

4. Flexbox foggy

CSS flexbox гэж юу болох мөн хэрхэн ажилладаг талаар мэдэхийг хүсэж байна уу ? Та маш энгийн интерфейстэй энэхүү тоглоомыг тоглосноор flexbox дотор элемент-ууд хэрхэн холбогддог болох үндсүүдийг сурахын зэрэгцээ Froggy болон түүний найзуудад туслах болно.

 

 

5. Flexbox Defense 

Flexbox defense бол flexbox ийн талаарх чадвараа хөгжүүлэхэд тустай бас нэгэн зугаатай арга. Энэ удаад та Flexbox Foggy дээр сурсан командууд ашиглан дайснуудын цувааг дарах юм.

 

 

 

6. CodeCombat

Codecombat бол багш нар болон сурагчдад зориулсан тоглоом , гэхдээ мэдээж хүн бүр тоглож болно. Python, JavaScript, CoffeeScript, болон Lua гэх мэт програмчлалын хэлнүүдийг сурах боломжтой. Эхэн үедээ та өөрийн баатарыг зааврын дагуу энгийн кодууд ашиглан хөдөлгөн тоглох юм.

 

 

7. Ruby Warrior 

Хэрэв та Ruby програмчлалын хэлийг сурахыг хүсэж байгаа бол танд тохирох тоглоом энэ байна. Таны эзэмшсэн чадвараас хамааран анхан болон ахисан шатанд тоглох боломжтой. Тоглоом хамгийн үндсэн мэдлэгээс эхлэн тоглох бүр бэрх болсоор байх болно. Та өөрийн амжилтуудыг хадгалахын тулд фэйсбүүк хаягаараа нэвтрэн орох ёстой.

 

 

8. Untrusted

Untrusted бол таны асуудал шийдэх Java scipt-ийн мэдлэгийг шалган тоглодог тоглоом. Та Java script-ийг ашиглан доктор Эвалийг тасралтгүй холбоотой машин дунд чиглүүлэн үе нэмэх бүрт өөрийгөө хувиргах боломжийг олгох ёстой. Untrusted бол Java script ийг нилээд ахисан түвшинд сонирхож байгаа нөхдүүдэд тохирсон сонирхолтой тоглоом.

 

9. Code Hunt 

Codehunt танд өвөрмөц байдлаар кодлох аргуудыг заах болно. Кодлолтын дунд гарсан гэмтлүүдийг олон шинжилсний үндсэн дээр таарах кодуудыг байрлуулан зөв кодлолтыг олдог тоглоом. Та java эсвэл C# ийг сурахдаа энэхүү тоглоомыг ашиглах боломжтой.

 

 

 

10. Robocode 

Хэрэв та роботуудтай тоглоомонд дуртай бол Robocode танд яг тохирох тоглоом.  Robocode бол Java болон .NEТ үүдийг ашиглан виртуал робот танкуудыг бүтээн програмчлалын чадвараа хөгжүүлэхэд тохирсон хамгийн сонирхолтой тоглоомуудын нэг.

 

 

11. CheckIO , Empire of Code

CheckIO , Empire of Code бол хоёулаа Javascript болон Python-ийг танд заах стратегийн тоглоомууд. Empire of codeталбайн тохиргоог ашиглан өөрийн баазыг хамгаалан бусад руу довтолж тоглодог бол CheckIO бусад боломжуудыг ашиглан чадвараа хөгжүүлэх боломжийг олгодог

 

 

12. Code wars

Codewars бол бусадтай суралцан , өрсөлдөн өөрийн чадваруудыг дээшлүүлэх аргуудын нэг. JavaScript, Swift, PHP, Python, Ruby,  Haskell гээд олон тооны програмчлалын хэлнүүдийн сонголттой. Та тус тоглоомыг тоглохын тулд сурахыг хүсэж буй кодлолтын хэлнийхээ анхан шатны шалгалтыг өгөх ёстой. 

 

 

Эх сурвалж: Business Insder

Сэтгэгдэл үлдээх