Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Өнгөрсөн сард зууны шилдэг тулаанаас 100 гаруй сая долларыг халаасалж чадсан UFC ийн тулаанч Конор Макрегорийн алдрын цуваа өөр салбарт үргэлжлэх бололтой. Одоогоор Ибиза арал дээр амралтаа өнгөрүүлж буй Ирланд тулаанч мань  өөрийн гэсэн хувцасны шугам гаргахаар болсноо хэвлэлд мэдэгджээ.

Конор бол хувцас , загварт нэлээд анхаарал хандуулдаг цөөхөн тулаанчдын нэг. Хэвлэлийн хурал болгон дээрээ янз бүрийн дэгжин хослолуудаар гангардгийг нь бид сайн мэднэ. Cүүлд Mэйвэдэртэй хийх тулааны хэвлэлийн хурал дээр өмссөн “Fuck you” хослол нь интернетэд нилээн шуугиан тариад амжсан. Түүний эдгээр чамин хослолуудыг уралдаг загвар зохион бүтээгч бол  David August Heil бөгөөд Конортой хамт тус хувцасны шугамыг гаргах болсон бизнесийн хамтрагч нь юм. Эх сурвалжийн мэдээлэлж буйгаар ДэвидКонор хоёр  “August Mcgregor” гэх нэртэй хувцасны шугамаа дараа жил гаргахаар болсон ба эхний ээлжид боломжийн үнэтэй хослол , цамц болон акксессуарууд дээр төвлөрөхөөр болсон аж.

Конор хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгджээ

” Хувцас, загвар бол миний хамгийн их хүсэж , дурладаг зүйлсийн нэг. Би  фэнүүддээ өөрийн үндсэн дүр төрхийг хуваалцана гэхээс тэсэн ядан хүлээж байна. Бид өмнө нь хувцасны шугам гаргах талаар хэд хэдэн удаа ярилцаж байсан, харин сүүлийн хэдэн сар үүн дээр илүү нухацтай хандсаны эцэст хийхээр боллоо. Удахгүй болох зүйлсэд хүмүүс дуртай байна гэдгийг би мэдэж байна. “

Сэтгэгдэл үлдээх