КОСТЮМЫГ ЗАНГИАГҮЙГЭЭР ХЭРХЭН ӨМСӨХ ВЭ?

КОСТЮМЫГ ЗАНГИАГҮЙГЭЭР ХЭРХЭН ӨМСӨХ ВЭ?

Өөрийгөө толинд харахад:

Хослол гайхалтай харагдаж байна.

Цамц ч бас дажгүй харагдаж байна.

ХАРИН…

Зангиа зүүх үү? Зүүхгүй юу?

Энэ мэдээж заримдаа хэцүү асуулт шиг санагддаг юм. Хүн бүр л зангиа зүүсэн байдаг. Гэтэл чи зангиа зүүх тийм ч дуртай биш. Зангиагүй ч гэсэн чиний цамцны зах гайхалтай харагдаад байдаг…

Залуусаа! би өнөөдрийн нийтлэлдээ эдгээр асуултад чинь хариулт өгье

Мөн дээрээс нь нэмээд хослол, спорт болон төрөл бүрийн хүрмүүдийг зангиагүйгээр хэрхэн гайхалтай харагдаж болох аргуудыг танилцуулах гэж байна.

ТОХИРОМЖТОЙ ОРЧИН

Яг тохирсон орчин бол бүх зүйл.

Орчин бүр өөрт тохирсон гоо зүйтэй байдаг. Зангиа зүүхгүй байх нь тохиромжгүй харагдахаас гадна шийтгэл хүлээж болох хэмжээнд ч хүрч болох юм. Жишээ нь ихэвчлэн дээд зэрэглэлийн ресторануудад нэгдсэн дүрэмт хувцсыг өмсөхдөө зангиагаа заавал зүүсэн байх шаардлагатай байдаг. Нөхцөл байдлын тухай сайтар тунгаа.

Ямар ч тохиолдолд очих газрынхаа талаар судлах хэрэгтэй. Өөрийгөө ичгэвтэр байдалд оруулахгүйн тулд бас эвэртэй туулай үзэгдсэн юм шиг байдалд орохгүйн тулд нарийвчлан судлах хэрэгтэй. Хэрвээ чи тодорхой хэмжээнд судалсан хэдий ч яг тодорхой мэдээлэл авч чадаагүй, мөн зангиа зүүхийг хүсэхгүй байгаа бол өөрийнхөө хүссэнээр л бол. Гэхдээ өөртөө итгэлтэй байгаарай. Энэ нь бусдад чамайг мокси өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс хэзээ ч айдаггүй мөн орчин үеийн нэгэн хэв загварт баригддаггүй их хотын загварлаг нэгэн мэт харагдуулна.

Үнэндээ ихэнх тохиолдолд чиний ямар хувцас өмссөнөөс үл хамааран өөртөө итгэлтэй байдал чинь л илүү тод гэрэлтдэг юм шүү.

 theone_5

ЦАМЦНЫ ЗАХ МАШ ЧУХАЛ

Зангиагүйгээр цамцны зах нь таны царайны дүр төрхийг дүрсэлж, эрүү болон хүзүүний хэсгийг тодотгож өгдөг. Мөн цамцны оноо чухал үүрэгтэй. Цамцны оноо гэдэг нь товч болон товчны нүхнүүд байршсан гадаргууг хэлдэг.

Нимгэн захтай цамц нь царайны дүр төрхийг дүрсэлж чаддаггүй, аятайхан харагдуулдаггүй. Цамцны захаа тохиромжтой харагдуулах аргуудаас товч дурдахад 1-рт: Заавал индүүд. Энэ нь тийм ч толгой өвтгөмөөр асуудал биш юм. Гэхдээ доорх аргыг хэрэглээд үзвэл чи гайхах болно. Индүүдэхээсээ өмнө захандаа шүршигч /spray/ цацаад үзээрэй, энэ илүү гялтгар бас нямбай харагдуулж чадна. Мөн захыг илүү цэмцгэр харагдуулахын тулд пластикан, метал эсвэл соронзон захуудыг давхар хийж болно. Хэрвээ боломжтой бол хуурай хими цэвэрлэгээний газраар цамцаа угаалгах нь цамцны захыг гэмтээх аюулаас сэргийлж чаддаг байна.rmrs

1 ҮҮ? ЭСВЭЛ 2 ТОВЧОО ЗАДГАЙЛАХ УУ?

Классик цагаан цамцыг энгийн харагдуулахын тулд ганц хоёр товчийг нь доош буулгахад хангалттай.

Нэгэнт чи зангиа зүүгээгүйгээс хойш цамцныхаа товчийг тайлах хэрэгтэй. Яг хэдэн товч тайлах вэ? гэдэг нь маш хялбархан шийдвэрийг гаргах бас л хэцүү. Энэ нь үнэндээ та өөртөө хир итгэлтэй байгаагаас л хамаарна. Зайлшгүй мэдэж байх ёстой зүйлс гэвэл:

  • Бүгд өөрийн гэсэн утгатай.Хэрвээ чи хамгийн дээд талын л товчоо товчлоогүй байх юм бол энгийн бөгөөд илүү зоримог харагдах болно. Тухайн орчныхоо хамгийн ухаалаг нэгэн болж харагдахыг хүсвэл шүү дээ.
  • Хүрмэн дээрх товчны тоо. Хэрвээ хүрэм чинь олон товчтой бол цамцыг чинь шахаж цамцны онгорхой хэсгийг хааж, тийм ч чөлөөтэй харагдуулдаггүй . Энэ нь хүрэмний хамгийн дээд талын хэсэг нь цамцны захыг хооронд нь ойртуулж хатуу заханд нугалаас үүсгэдгээс үүдэлтэй. Харин эсрэгээрээ чи 1 эсвэл 2 товчтой хүрэм өмсөж байгаа бол цамцаа задгайлах нь илүү чөлөөт харагдах болно.

1-2500

ДОТУУР ЦАМЦАА БҮҮ ИЛ ГАРГА

Дотуур цамц гэдэг ойлголтод ерөнхийдөө пудволк, майк ордог ба энэ нь мэдээж анхаарах хэрэгтэй чухал зүйлсийн нэг юм. Учир нь:

  • Таныг дулаахан байхад хадгалахад тусална
  • Цамцыг чинь биеийн хөлрөлтөөс хамгаална
  • Цамцыг биед наалдацтай гөлгөр харагдуулдаг

Заншил ёсоор дотуур цамцыг өмсөхдөө ил гаргахгүй байх хэрэгтэй. Цамцны захыг задгайлах нь чиний нүүр царайг тодотгодог бөгөөд бүх зүйл цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй харагдах ёстой гэдгийг битгий мартаарай. Буруу дотуур цамц өмсөх нь хүзүүг муухай харагдуулдаг. Тиймээс v хэлбэрийн захтай майк өмсөх нь завин ухлаадастай майк өмссөнөөс дээр байдаг. V хэлбэрийн захтай майкны ухлаадас нь цамцыг төгс бөгөөд илүү цэмцгэр харагдуулдаг.

БИЗНЕСЭЭС ЭНГИЙНЛҮҮ

Та сорочикон цамцаа тод өнгөтэй эсвэл төрөл бүрийн хээтэйгээр солиод үз. Энэ нь зангиагүй мөртлөө энгийн ухаалаг харагдахад маш сайн туслах болно. Та оффистоо заавал өдөр бүр зангиа зүүхгүйгээр доторх цамцаа солиход л болно.

Мөн жинсэн материалтай болон жинсэн өнгөтэй сорочикуудыг туршаад үзээрэй.   brownjacket_1920_1

ӨМДӨӨ ӨӨРЧЛӨЕ

Пиджак өмсөхөөр заавал брюкэн өмд өмсөх ёстой гэж үү? Энэ байдлыг эвдээд үзэцгээх үү? Мэдээж хэрэг маш чухал албан ёсны уулзалт, баярын үеүдэд хослолыг жинхэнэ утгаар нь өмсөлгүй яахав. Энгийн өдөр тутамдаа спорт хувцаслаад яв гэсэн үг биш шүү! Зүгээр л цэвэрхэн бөгөөд ухаалаг харагдацгаая! Зангиагүйгээр энгийн даавуун өмд болон төрөл бүрийн бариу загвартай жинсүүд нь таны хослолтой сайхан зохицно шүү! Пиджакан доторх цамцны өнгө өмдний өнгөтэй адил төстэй, эсвэл нэг өнгийн сүүдрүүд байвал бүр ч илүү дэгжин гээч!

sm

 

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

СОРОЧИКОО ЭНГИЙН ЦАМЦААР СОЛИОД ҮЗ

Энгийн дугуй болон хошуу захтай даавуун цамцнууд нь пиджактай тохирох хамгийн классик загвар юм.

Цулгуй цагаан цамц нь бүх төрлийн гадуур хувцастай зохицох ба маш цэвэрхэн харагдана. Мөн цагаан цамц, цагаан өмдтэй хослуулан түүн дээрээ бүх төрлийн өнгийн тэр дундаа бараан сүүдэртэй пиджак өмсөх нь сүүлийн үед трэнд болоод байна.

Мөн цулгуй пиджактайгаа төрөл бүрийн хээтэй пудволк, энгийн цамцтай хослуулан өмсөх нь бусдаас содон бөгөөд цэвэрхэн харагдаж чадах юм.

Чимэглэлүүд

БУСАД ЧИМЭГЛЭЛДЭЭ АНХААРААРАЙ

Зангиа хамгийн түрүүнд нүдэнд өртдөг гоёлын хэрэгсэл юм. Тиймээс зангиа зүүгээгүй үед бусад чимэглэлүүд илүү тодорч харагддаг. Тиймээс үүнийг ашиглах хэрэгтэй биш гэж үү?

Жишээ нь:

  • Халаасны алчуур– Ерөнхийдөө хүний анхаарал хамгийн түрүүнд царайн дээр тусдаг бөгөөд дараа нь доошилдог. Зангиа зүүгээгүй үед халаасны алчуур хослолыг тань чимж өгнө. Ихэнх залуучууд халаасны алчуурыг хэрхэн гоёлын харагдуулахыг мэддэггүй болохоор хэрэглэхээс татгалздаг. Энэ бол маш энгийн. Цагаан алчуурыг дөрвөлжин хэлбэртэй болгоод халаасандаа гурвалжилж ¼ эсвэл ½ харагдахаар хийгээд л болно. Энэ нь таныг жинхэнэ жентелмэн шиг харагдуулах болно. Надад итгээрэй.
  • Чагтан товч– Чагтан товчууд нь хос бөгөөд таныг өөртөө итгэлтэй харагдуулж, таныг илэрхийлэхүйц байх ёстой. Хэт гял цал байхаас битгий ай, харин тэрний оронд өвөөгөөсөө өвөлж авсан гэдэг ч юм уу ямар нэгэн түүхийг агуулсан байвал илүү сонирхол төрүүлэх болно.
  • Цаг– Таны цаг гутал болон бүстэй чинь зохицож, тэднийг тодотгох үүрэгтэй. Метал цагтай бол бүсэнд чинь буй металтай зохицож байх хэрэгтэй. Хэрвээ цагны оосор чинь даавуун бол гутал болон бүсний чинь өнгөтэй ижилхэн байх хэрэгтэй. /Энэ дүрмийг ямар ч хувцас өмсөхдөө байнга санаж байгаарай/
  • Энгэрийн тэмдэг–Чи нэгэнт зангиа зүүгээгүй болохоор энэхүү загварлаг, орчин үеийн чимэглэл чамайг гайхалтай харагдуулах болно. Үүнийг зүүснээр өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болохоос биш зүгээр л нэг уламжлал болсон зүйл биш. Хамгийн гол нь энгэрийн тэмдэг зүүснээр бусад гоёлын зүйлсийг хэт тодотгож харагдуулахгүй байна гэдгийг сайн нягтлаарай. Учир нь энэ таны гоёлыг бүрэн дүүрэн, цогц л харагдуулах үүрэгтэй.
  • Гутал– Хослол гутал хоёр гэдэг бол салшгүй ойлголтууд тул хоорондоо маш сайн зохицож бас цэмцгэр харагдуулах ёстой шүү. Мэдээж өнгөлөг бас гялалзаж байх хэрэгтэй. Арьсан гутал нь таныг илүү дэгжин харагдуулах бөгөөд хослол өмссөн үед гайхалтай харагдуулдаг. Ботинк ч мөн хослол дээр сайхан зохицдог ч  арай илүү чөлөөт дүр төрхийг бий болгодог. Гэхдээ ботинк нь илүү гэгээлэг хувцсан дээр сайхан зохицдог байна.
  • Бугуйвч– Энэ ч мөн таны өөртөө хэр итгэлтэйгээс хамаарна. Зарим эрчүүд уламжлалт метал бугуйвч зүүдэг бол зарим нь илүү орчин үеийн шүрэн, арьсан бугуйвч болон шамбалла төрлийн бугуйвчуудыг зүүдэг. Бугуйвч зүүсэн ч гэсэн бүх зүйл хоорондоо зохицож байх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай. Хэрвээ чи метал бугуйвч зүүсэн бол бусад гоёлын зүйлс чинь ч бас ижилхэн металаар хийгдсэн байх хэрэгтэй шүү.

Сэтгэгдэл үлдээх