Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Энэ хавар үзэгчдийн дунд томоохон шуугиан дэгдээсэн Марвелийн Avengers :Infinity War ийн хоёр дах анги ирэх жидийн 5 сард нээлтээ хийхээр товлогдоод байгаа билээ. Хэрэв та Infinity War ийн төгсгөл хэсэгт Танос өөрйн зорилгыг биелүүлсэнд цочирдсон бол танд дуулгах илүү сонирхолтой мэдээ байна. Infinity War-д Thor ийн дүрд тоглосон Крис Хэмсворт саяхан Esquire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ирэх жил гарах Infinity War ийн үйл явдал өмнөх ангиасаа илүү цочирдуулахаар үйл явдалтай хэмээн ярьжээ.

Хэмсвортийн Esquire сэтгүүл өгсөн ярилцлагын хэсэг:

“Хэрэв чи Infinity War ийн төгсгөл хэсгийн үйл явдалд цочирдсон бол. Хоёр дахь хэсэгт чамайг тэс ондоо шалтгаанаар гайхшруулах зүйл бий. Би хоёр ангийн эх зохиолыг анх уншаад эхний ангийн хувьд гайхширсан зүйл бол яаж энэ олон дүрүүдийг бүгдийг нь зохицуулан тус бүрт нь өөрийн гэсэн хэсгүүдийг ямар нэгэн замбараагүй байдал үүсгэхгүйгээр сонирхолтой , шинэлэг байдлаар бий болгож чадсан нь юм.

Хоёр дах ангийн хувьд бол би хүмүүс хэрхэн үзэх бол гэдэг талаас нэгдүгээр ангиас ч илүү догдлолтой байгаа. Минийхээр энэ бол өөр нэгэн шинэ алхам болсон. Эдгээр кинонуудын хувьд шинэ анги гарах бүрт хийгдэж байгаа алхамууд нь үргэлж илүү сайжирсан , илүү шинэчлэгдсэн байгаа болон шинэ анги гарах бүрт санаанууд нь дууссан аль эсвэл бүтээлч байдлууд нь шавхагдсан байж магадгүй гэсэн айдсын үргэлж няцаан үзэгчдэд шинэ сюрпризүүдийг барьсаар байгаа зэрэг нь надад таалагдаж байгаа. Миний хувьд эдгээр үйл явдал , туршлагууд  үнэхээр гайхалтай зүйл болон үлдэж байна. Ялангуяа хамгийн сүүлийнх нь.”

 

Эх сурвалж: Esquire 

 

 

Сэтгэгдэл үлдээх