Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Өнгөрсөн долоо хоногт KITH болон Nike хамтран түүхэн дэх хамгийн агуу сагсчдын нэг болох Леброн Жэймсийн карьерийнх нь оргил болон бусад амжилтуудыг өгүүлэх “Long Live King” хэмээх богино хэмжээний баримтат киног гаргахаар болсноо танилцуулсан юм. Тус киноны анхны үзлэгийг Леброны хуучин сурч байсан сургууль болох Нью-йорк хотын Queens дүүрэгт байрладаг  Benjamin N. Cardozo дунд сургуульд хаалттай хүрээнд хийсэн бөгөөд 12-р сарын 22-оос эхлэн UNINTERRUPTED.com сайт дээр нээлтээ хийхэээр болсон байна. 

“Long live the king” гэх энэхүү богино хэмжээний кинонд Леброны Ohio мужийн Akron хотод өссөн хүүхэд насны амьдралаас авахуулаад хэрхэн NBA-ийн нүүр царай болсон шилдэг тоглогчдын нэг болсон тухай гарах аж. Энэхүү баримтат кинонд Леброны бизнесийн хамтрагч Uninterrupted компаний CEO Maverick Carter , Леброны ахлах сургуулийн дасгалжуулагч Keith Dambrot , Лебронтой анх гэрээ хийсэн Nike ийн удирдлагуудын нэг Lynn Merritt болон  KITH-ийн үүсгэн байгуулагч Ronnie Fleg гэх мэт Леброны амьдралд чухал нөлөө үзүүлсэн хүмүүс түүний амьдралын түүхийг өгүүлжээ. 

“Long live the king” маргааш буюу 12-р сарын 22 нд   UNINTERRUPTED.com  сайт дээр нээлтээ хийнэ.

Сэтгэгдэл үлдээх