Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Өнгөрсөн долоо хоногийн дөрөв дөх өдрийн шөнө Леброн Жэймс болон Их сургуульд сурж байсан цагаасаа хойш youtube-дээрх бичлэгүүдээрэ алдартай болоод байсан Лонзо Болл нар анх удаагаа нүүр тулан тоголсны эцэст Cleveland Cavaliers баг Лос Анжелес Лэйкэрс багийг 112-121 гэсэн онооны харьцаатайгаар буулгаж авсан билээ. Тоглолтын дараа Леброн болон Лонзо нар  талбай дээр бага зэргийн яриа өрнүүлсэн юм. Тус богинохон ярианы хэсэг интернетэд тавигдсан даруйдаа олны ярианы бай болж тэр бүү хэл меме үүсэхэд хүрсэн юм. Учир нь ЛебронЛонзо хоёр хоёулаа ярианыхаа туршид амаа өмсгөлөөрөө халхалж байсантай холбоотой аж

Тус хоёрын яриаг таамагласан хөгжилтөй постууд цахим сүлжээг ердөө хэдхэн цагийн дотор бүрхсэн ба бодит байдал дээр яг юу гэж ярьсан болохыг Reddit ийн нэгэн хэрэглэгч нийтэлсэн ба тус мэдээллийг ESPN баталгаажуулсан байна. 

 Леброн: Өөрийн байх ёстой хэсгээ хайж олоод тэндээ бай . Хэвлэлийнхэн чамаас намайг чамд юу гэж хэлснийг асууж магадгүй. Юу ч битгий хэл. Өдөр бүр эрчтэй ширүүн бай. Ингээд л болоо. Явцгаая. 

“Find your zone and just stay f*cking locked in. The media is going to ask you what I told you right now. Tell them nothing. Just be aggressive every single day. It’s white noise to you. That’s all it is. All right? Let’s go.”

 

 

Сэтгэгдэл үлдээх