Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Найруулагч Квинтин Тарантиногийн ээлжит бүтээл болох “Once upon a time in Hollywood” киноны гол дүр Леонардо Дикаприо тус кинонд хамтран тоглож буй Брэд Питтэй хамт авахуулсан зургаа дэлгэлээ. Эл киноны үйл явдал  1969 оны хиппичүүдээр дүүрсэн Холливүүдэд өрнөх бөгөөд тус жил аймшигт аллагыг үйлдсэн Чарлэс Мэнсоний тухай ерөнхийдөө гарна гэсэн мэдээтэй байгаа юм.

Энэхүү кинонд хуучин телевизийн од /Дикаприо/өөрийн орлон тоглогчийн /Брэд Питт/ хамтаар Холливүүдэд амжилт олохоор хичээж буй талаар гарах бөгөөд тухайн үеийн алдарт жүчигчин Шэрон Тэйтийн /Маргот Робби/ зэргэлдээх байшинд амьдарч буйгаараа Чэрлос Мэнсоний аллагатай холбогдож байгаа бололтой.  Once upon a time in Hollywood -ийн жүжигчдийн багийн ерөнхий зураглал болон өнгө аяс Тарантиногийн алдарт Pulp Fiction-ийхтэй төстэй хэмээн кино шүүмжлэгчид үзэж байгаа аж. Мөн энэхүү кино нь Тарантиногийн 9 дэх бүтээл бөгөөд тэрээр нийт 10 кино хийснийхээ дараагаас тэтгэвэртээ гарахаа олон ярилцлагын үеэр мэдэгдэж байсан юм.

Энэхүү кино нь 2019 оны 8-р сарын 9 –нд кино театруудаад нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байгаа ба алдарт Аль Пачино тус кинонд Дикаприогийн төлөөлөгчийн дүрд тоглож байгаа юм.

First look. #OnceUponATimeInHollywood

A post shared by Leonardo DiCaprio (@leonardodicaprio) on

Сэтгэгдэл үлдээх