ЛОНДОНГИЙН 2017 ОНЫ КОЛЛЕКЦООС САНАА АВАХ ХУВЦАСЛАЛТЫН 8 ТРЭНД

ЛОНДОНГИЙН 2017 ОНЫ КОЛЛЕКЦООС САНАА АВАХ ХУВЦАСЛАЛТЫН 8 ТРЭНД

Бүх зүйл Лондонд өөрчлөгддөг. Өнгөрсөн жил энэхүү шоунд 77 загвар зохион бүтээгчид оролцсон бол энэ жил 57 загвар зохион бүтээгчид оролцжээ.

Шоуны үзүүлэлтүүдийн дундуур шинэ санаа болон ирэх жилийн загварын трэндүүдийн талаарх мэтгэлцээн ч явагдаж байна , гэхдээ яах аргагүй энэ жилийн гаргасан санаанууд дэвшилтэт болж чадсан.

Өдөр тутмын хувцаслалтад хүртэл шүү дээ.

Тиймээс эрчүүдийн хувцасны коллекцийн шинэхэн гэснийг нь шигшин, загвар зохион бүтээгчдийн хэт авангард, хэт загварлаг биш өдөр тутамдаа өмсөж болохуйц шинэ хэв маягийг илтгэсэн бүтээлүүдээс танилцуулж байна.

ДАВЛАГАА ҮҮСГЭНЭ гэж үүнийг л хэлэх байх

  1. ХООЛОЙТОЙ БЭЛТГЭЛИЙН ЦАМЦ

Өнөөдөр 2016 он, энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл дэлхийн өнцөг булан бүрт байгаа эрчүүд АЖИЛЧИН шиг хувцаслахыг хүсэх эрин үе. Гэхдээ сүүлийн үеийн улирлуудын загварыг ажиглахад загвар зохион бүтээгчид хослол, комбинзонд илүү анхаарал хандуулж байсан бол Лондон SS17 шоу өөр төрлийн давхаргыг авчирч чадлаа. Энэ бол хоолойдоо тултал цахилгаандсан бэлтгэлийн цамц.

Түүнчлэн  Gucci мөн Gosha Rubchinskiy нарын зэрэглэлийн загварын брэндүүд биеийн тамирын хувцсыг онцолж байна. Christopher Shannon болон Topman зэрэг брэндүүд бэлтгэлийн цамцыг босоо зураастай, нарийн хээтэй мөн нарийн хоолойтой загваруудаараа ялгарч байсан бол Wales Bonner үл ялиг спортлог, бага зэрэг илүү тансаг хэв маягийг бүрдүүлжээ.

Малгайтай цамцыг хаях цаг боллоо.

lcm-ss17-trends-track-runway

lcm-ss17-trends-track

  1. ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛТАЙ

Төвийг сахисан үндсэн өнгүүд хоцрогдож байна. Харин 2016 оны Намар/Өвлийн коллекцод багтаж буй хүйтэн мөртлөө завсрын өнгүүд арай өөр хэрэг шүү.

Нэмж сонирхуулахад Данид төрсөн Astrid Andersen нь өөрийн нэртэй хүчлийн неон болон алт, шавар мөн какаоны өнгөтэй хослолыг гаргаж чадсан нь олны сонирхлыг ихээр татаж чадсан юм. Мөн түүний дараагаас Ditto Craig Green бор саарал, хар саарал болон шаргал бор өнгүүдийг өөрөөр гаргаж ирсэн нь мөн л онцлог байлаа.

Энэ бол сайхан мэдээ. Учир нь завсрын өнгүүд хувирамтгай мөртлөө хоорондоо сайн зохицож чаддаг  ба таныг нэвт гэрэлтэх хүртэл цайрахгүй шүү.

lcm-ss17-trends-earth-runway

lcm-ss17-trends-earth

  1. ГРАФИКАН БОЛОН ТОМ ДӨРВӨЛЖИН ХЭЭ

Savile Row хэлэхдээ эрчүүдийн хувцаслах хэв маяг суларч байж магадгүй, гэхдээ судалтай зүйлс хэзээ ч загварын байр сууриа алдахгүй.

Дөрвөлжин хээ, өргөн цонхны шил шиг Лондонг SS17н томоохон хэсэг болсон. Зарим судлууд нь өмнөх шигээ л энгийн ажил хэрэгч загварыг илтгэж  байсан бол, дөрвөлжин хээ зарим төсөөлөөгүй газарт тодрон гарч ирсэн шүү.

Доорх зургийн хамгийн эхэнд байгаа Astrid Andersen-ий загвар шиг, энэхүү хээтэй урт хүрэм, цамц мөн түүнтэй тохирсон өмдийг танилцуулсан. Харин Agi & Sam гараар оёж янзалсан юм шиг загвар болон хүснэгтэн дөрвөлжин хээтэй өмд, цонхны шил шиг том дөрвөлжин хээтэй хүрэм, үүгээр ч зогсохгүй “bomber” хүрэм дээр хүртэл дөрвөлжин хээ тодрон гарч ирсэн юм.

Тиймээс та энэхүү хээг зөвхөн хослолд зориулсан гэж бодож байгаа бол дахиад нэг эргэцүүлээд үзээрэй.

lcm-ss17-trends-check-runway

checkslcm

  1. СУДЛУУД

Бүх улиралд зохицох эрчүүдийн хувцасны хээ энэ улирал эргэн ирлээ. Oliver Spencer, Sibling гэх мэт загвар зохион бүтээгчид судлыг байж болох бүх талаар нь үзүүлж чадлаа.

Тэд хөндлөн, босоо, өргөн, нарийн гээд олон төрлийн үзүүллээ. Магадгүй энэ нь бусад хээнүүдийг бут цохимоор хүчтэй байгаагүй ч (ялангуяа цэцгэн хээ), дулааны улиралд хэрхэн энгийнээр дэгжин харагдах байдлыг бүрдүүлж чадсан юм.

lcm-ss17-trends-stripes-runway

lcm-ss17-trends-stripes

  1. ЦУВНУУД

Цаг хугацааны өөрчлөлтөд цохигдож байгаа дэлхийн уур амьсгалыг мэдэрсэн үү яасан бүх улиралд цув шиг хэрэгтэй юм алга шүү! Бороо хүчтэй асгарсан ч үдэшлэг шоуны хооронд явахад ч үүн шиг хэрэгтэй юм гэж алга.

Astrid Andersen алтлаг өнгийн судалтай мөн тодоос тод өнгөөр брэндээ тамгалснаар гарч ирсэн бол Casely-Hayford улам ихийг үзүүлж чадсан. Гэхдээ Lou Dalton нь хамгийн шилдгээр шалгарсан ба унжсан мөртэй, цагаан болон хар хөх өнгөтэй цувнууд нь ажиглагчдын анхаарлыг илүү ихээр татсан юм.

Цувнууд нь ганц өвөл өмсөхөд зориулагдаагүй юм шүү. Зурган дээр байгаа загваруудаас санаа авч борооноос хамгаалаад зогсохгүй загварлаг харагдаж чадна шүү. 

lcm-ss17-trends-coat-runway

lcm-ss17-trends-coat

  1. ОНЦЛОГ МАТЕРИАЛУУД

Эрчүүд “классик” хувцаслалтаас өөр зүйл өмсөх ёсгүй гэсэн санаа аль хэдийнээ үеэ өнгөрөөсөн.

SS17 шоуны нэгээхэн тодорч гарсан зүйл бол төрөл бүрийн материалууд байлаа. Cottweiler-ийн Итали зотон даавуун бэлтгэлийн хувцас мөн хөвөн даавуун нейлон цамцууд, Lou Dalton-гийн усны хамгаалалттай нейлонон хувцсууд болон Christopher Shannonе-ий жинсэн материал ч мөн онцлог байлаа.

Өнгө болон загвар нь бусдаас өөрийгөө онцгойруулж харагдуулах ганц арга биш, тиймээс онцгой содон материалуудыг ашиглан өөрийгөө тодотгоорой.

lcm-ss17-trends-metallic-runway

lcm-ss17-trends-metallic

  1. ЭНГЭРИЙН ЗҮҮЛТ

Тиймээ, энгэрийн зүүлт. Таны эмээгийн зүүдэг энгэрийн зүүлт шиг ч бас хараахан биш ээ, цээжин хэсгээ тодотгох гоёл чимэглэл тал руугаа.

Christopher Shannon олсон сүлжээтэй бөөрөнхий чимэглэл, харин Agi & Sam нарын загварт орчин үеийн өнгө хосолсон чулуун зүүлт байсан бол Wales Bonner цэргийн медалиуд зүүжээ.

Бугуйн цаг болон бөгжнүүд нь гангарах ганц сонголт биш юм шүү.

lcm-ss17-trends-chest-runway

lcm-ss17-trends-chest

Та өөрийгөө энэ бүхэнд бэлэн гэж бодож байна уу? Эсвэл бидний дурдаагүй трэндийг аль хэдийн ангуучилчихсан уу?

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх