Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Попын хаан хэмээн өргөмжлөгдсөн алдарт дуучин Майкл Жэксоны шинэ цомог удахгүй худалдаан гарах нь. Michael Jackson Estate болон Epic/Sony рекордс нар хамтран Майкл Жэксоны нас барсны дараах хоёр дахь цомог болох “Scream” ийг гаргахаар болсноо зарлалаа. Бүх цаг үеийн шилдэг гэгдэхүйц 13 бүжгийн электрик дуунуудаас бүтсэн хэмээн зарлагдаад байгаа тус цомог нь алдарт дуучны өнгөрсөн үеийн карьерийнх нь хамгийн агуу мөчүүдээс бүрдсэн аж.

“Scream” цомогт өмнө нь цацагдаж байсан дуунууд багтсан бөгөөд “Blood On The Dance Floor x Dangerous (The White Panda Mash-Up)” гэх мэт цоо шинэ найруулгатай дуунууд мөн багтжээ.

Мөн ташрамд дуулгахад Майкл Жэксоны алдарт Thriller цомог өнгөрсөн сард Биллбордын 200 чарт дээр 300 долоо хоногийн турш байрлаж ахин нэг түүхийг бүтээсэн юм.

Ингээд 9 сарын 29-нд худалдаанд гархаар товлогдоод байгаа  тус цомогийн өчигдөр шөнө цацагдсан эхний дууг хүлээн авч сонсоно уу.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх