Мотиваци буюу сэдлийн утга учир

Мотиваци буюу сэдлийн утга учир

Хүн бүрд гэнэт ямар нэг зүйлийг эхлүүлмээр, шинэ зүйлийг туршиж үзмээр,  хиймээр санагдах эрч хүчтэй болдог үеүд байдаг. Яг тэр зүйлийг хийх чадварт суралцах үед сэдэл маш чухал боловч тэрхүү сэдэлд хязгаар гэж бий.

Шинэ жилийн баяр, төрсөн өдөр зэрэг онцгой баярт өдрүүдэд бидэнд бусдын анхаарал илүү төвлөрөх үед, адил сэтгэж, урам зориг өгдөг эрч хүчтэй хүмүүсийн хажууд байхад зэрэг үйлдлүүдэд сэдэл бидэнд ихээр үүсдэг. Бид тэрхүү жилд цор ганц болдог баярт өдрүүдийг өөртөө сэдэл олж авахын тулд үргэлж байлгаж чадахгүй ч өөрсдийгөө байнга сэдэл өгөх хүмүүсээр хүрээлүүлэх боломжтой.

Та өөрийгөө, ихэнх цагаа хамт өнгөрөөдөг 5 хүний дунджаар тодорхойл

-Jim Rohn

Та сэтгэх үйл ажиллагаагаа эерэг болгон сайжруулахын тулд өөрийн хүрээлэн буй орчноо хянаж, удирдаж сурах хэрэгтэй. Үүний тулд бидний эргэн тойронд байгаа зүйлсийг өөрт сэдэл төрүүлэхүйц байдлаар бүрдүүлэх нь чухал.

Стэнфорд дахь шоронгийн туршилт

Нийгмийн сэтгэлзүйн туршилтуудын хамгийн алдартай туршилт бол Стэнфорд Их Сургуулийн профессор, сэтгэл судлаач Philip Zimbardo-ийн зохиосон туршилт юм.

Тэрээр туршилтаа эхлүүлэхийн тулд “Шоронгийн амьдралын талаарх сэтгэлзүйн туршилтад оролцох эрэгтэй коллежийн сурагчдыг хайж байна. 1-2 долоо хоногийн турш өдрийн 15$ цалинтай” хэмээн сонинд зар тавьжээ. Энэхүү судалгааны зорилго нь хүмүүсийг тодорхой хүрээлэн буй орчинд ямар хариу үйлдэл үзүүлэх талаар судлах байсан юм.

Судалгааны үр дүнд “Зургаан өдрийн турш оролцогчдын хагас нь бусад оролцогчдынхоо гарт хэрцгий, хүнлэг бус хүчирхийлэлд өртсөн. Өөрөөр хэлбэл судалгаанд оролцогчид хүрээлэн буй орчиндоо богино хугацаанд ууссан гэсэн үг.

Үлдсэн судалгаанд оролцогчид шоронд байх хугацаандаа нүцгэлж шоглуулан, нойроо хасуулж , хуванцар хувинг бие засах газар болгон хүчээр ашиглах хэрэгтэй болсон зэрэг алхам тутамдаа сүрдүүлэгт өртөж байв. Зарим нь үүнийг эсэргүүцсэнийхээ төлөө зодуулж байсан бол бусад нь байдлыг хүлээн зөвшөөрч, уйлж, цөхрөлд орсон юм. Судлаачдыг ажиглаж байхад энэ байдал үргэлжилсээр илүү хүнд болохоос өмнө судалгааг зогсоосон юм”.

Шоронгийн харуулын дүрд хувирсан оролцогч хэлэхдээ: “Миний гаргасан хэрцгий үйлдлүүд бол урьдаас төлөвлөгдсөн байсан ч энэ үйлдлүүд надаас гарна гэдэгт би итгэлтэй байсангүй. Харин судалгааны явцад надад тэр дүрдээ хувирахад хялбар байсан төдийгүй, хэрцгий зан авир гаргаж байхад надад гэмшил, харуусал огт мэдрэгдээгүй” гэжээ.

Энэ туршилтаар хүрээлэн буй орчин хүний зан чанар, сэтгэхүй, сэдэлд ямар богино хугацаанд, хэрхэн нөлөөлдөг болохыг нотолсон юм.

Тэгвэл хэрхэн өөрийн сэтгэх үйл ажиллагааг сайн сайхны төлөө өөрчлөх вэ?

Өөрийгөө эерэг зүйлсээр хүрээл. Үүнд найз нөхөд, гэрийн байршил, ажлын орчин, хооллодог газар зэрэг хүрээлэн буй бүх зүйлс таны сэтгэхүйд хангалттай нөлөөлдөг.

John C. Norcross, Ph.D судлаачийн Changeology номд дурдагдсан судалгааны дагуу: “Хүмүүс өөрсдийн дотоод бодол болон мэдрэмжийг хэт анзаардаг учир эргэн тойрон дахь зүйлсээ өөрсдийн зорилготойгоо нийцүүлж чаддаггүй.”

Өдөр бүр биднийг хүрээлэн байдаг эерэг болон сөрөг зүйлсийг бид төдийлөн анзаардаггүй. Энэ нь байнга нэг бүлэг хүмүүстэй хамт байх, ижил хоол идэх зэрэг нөгөө л нэг аргаараа суралцах зуршилтай болсон байдаг. Энэ байдлаа анхаарахын тулд тодорхой цаг гарган бодож, тунгаан үз.

Өөрт хэрэгтэй хүрээлэн буй орчинг хэрхэн бүтээх вэ?

Хүчтэй, амжилттай залууг өөрийн хүрээлэн буй орчныхоо хохирогч хэмээн бодох хэрэггүй. Тэрээр хүрээлэн буй орчноо ашиглан өөртөө эерэг нөхцөлүүдийг бүтээдэг. Тэрхүү өөрт хэрэгтэй хүрээлэн буй орчинг бүрдүүлэх аргуудаас дурдъя.

  1. 80/20-ийн дүрэм ашигла

Парето-ийн 80/20 дүрмийн дагуу таны аз жаргалгүй байдлын 80%-г үүсгэдэг 20%-ийн сөрөг хүрээлэн буй орчин байдаг. Харин тэр 20% юунаас үүдэлтэй гэдгийг тодорхойлж болно. Энэ нь таны харьцдаг найз нөхдийн 20%, иддэг хоолны тань 20% зэрэг юу ч байж болно. Та чанар муутай хоол хүнсний хэрэглээгээ зогсоохыг хүсвэл тэдгээрийг нүдэнд харагдахгүй, гар хүрэхгүй газарт тавьж болно. Яг л үүнтэй адилаар таныг бухимдуулах шалтгаан болдог 20%-ийг олж илүү сайжруулах нь чухал.

  1. Өөрийн шийдвэрээ автоматжуул

Та өөрийгөө зөв хүрээлэлд оруулж чадсан тохиолдолд боломжоос үл хамааран автоматаар оновчтой шийдвэр гаргах чадвартай болно. Cornell University дахь Brian Wansink судалгаа нь хүмүүс 30 см хэмжээтэй тавгаа 26 см хэмжээтэй тавгаар солиход идэх хоолны хэмжээгээ өөрийн мэдэлгүй 22%-иар багасгасан гэсэн үр дүн байдаг. Шинэ хэл сурч эхлэхдээ хэлээ байнга давтах юм бол дараа нь мартах тухайд санаа зовох хэрэггүйтэй адил бодож, төлөвлөх цаг бага, хэрэгжүүлэх хугацаа урт байх тусам сайн.

Хүн өөрийгөө зоригжуулна гэдэг нь бидний хувьд хэтэрхий өндрөөр үнэлэгддэг. Аливаа амжилт гаргасан, бусдад үнэлэгдсэн байдал гэх мэт. Амьдралыг тоглоом гэж бодох юм бол бид тоглоомд хожих тусам төдий чинээ өөрсдөдөө эерэг орчинг бүтээх нь өөрийгөө зоригжуулж байгаа хамгийн сайхан нөхцөл юм.

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх