Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Өдөр ирэх тусам өсөж буй орон гэргүйчүүдийн тоо Лос Анжелес хотын гол асуудлуудын нэг болоод байгаа билээ. Энэхүү асуудлыг шийдэхээр зохион бүтээх болон инженерийн ямар ч туршлагагүй  Сан Фернандогийн ахлах сургуулийн сурагчид нарны гэрлээс эрчим хүчээ цэнэглэдэг , эвхээд нуруундаа үүрч болохуйц майхныг зохион бүтээсэн байна.

Энэхүү төслийг анхны санаанаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үйл ажиллагааг 12 охидоос бүрдсэн баг бие даан гүйцэтгэсэн аж. Youtube-йн заавар бичлэгүүд болон Google-ийн хайлтаас хаман зүйлсээ сурсан охид нэг жилийн хугацаанд тус майханг оёдол , кодчилол болон 3D хэвлэлүүдийг ашиглан бүтээжээ.

Энэ бүх хичээл зүтгэлийн үр дүнд охид Lemelson-MIT хөтөлбөрийн 10000 долларын  тэтгэлгийг хүртэхийн зэрэгцээ энэ сарын 16 нд болсон MIT EurekaFest йн үеэр өөрсдийн бүтээлээ олон нийтэд танилцуулсан байна. Бага орлоготой гэр бүлээс гаралтай охидын хувьд бүтээгдэхүүнээ хөгжүүлэх санхүүжилтийг хувиасаа гаргана гэдэг боломжгүй зүйл байсан хэдий ч GoFunMe сайтаар 18000 орчим доллар босгож чадсанаар мөнгөтэй холбоотой асуудлаа шийдэж чаджээ.

Сэтгэгдэл үлдээх