Нарны шилний загварын гарын авлага.

Нарны шилний загварын гарын авлага.

Нар тэнгэрт байгаа л цагт танд нүдний шил хэрэгтэй, тийм биш гэж үү? Ялангуяа Монголын маань хавар ямар их салхитай мөн хурц нартай байдаг билээ… Та өөртөө тохирсон шилний загварыг сайн мэдэхгүй эсвэл сонгож чадахгүй байна уу? Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ нүдний шилнүүдийн талаа бүрэн хэмжээний нийтлэлийг хүргэж байна.

Нүдний шилийг анх Ромын эзэнт гүрний Неро гэх царай зүс муутай нэгэн нүдээ хамгаалахын тулд зохион бүтээжээ. Үүний дараа 12-р зууны үед Хятадад царайгаа нарнаас хамгаалах буюу сүүдэр үүсгэх зорилгоор хэрэглэж эхэлсэн байна. Одоо түүхтэй нь танилцсан юм чинь энэ жил трэнд болж буй шилнүүдийн загваруудтай танилцацгаая

AVIATOR 

1930-аад он хүртэл хүмүүс нэг л хэвийн нүдний шилийг хэрэглэдэг байлаа. Харин үүнээс хойш зөвхөн нарнаас хамгаалах биш олон төрлийн өнгийн линзтэй болж эхэлжээ. Загварлаг байдлыг бий болгох биш шинжлэх ухааны судалгаанаас эхлэн нисгэгчдийн шилийг өөр линзээр хийж эхэлсэн бол Том Круз 1986 онд Top Gun киногоороо, 1976 онд Де Ниро Taxi Driver-р болон 1984 онд Грамми шагнал гардуулах ёслол дээр Майкл Жексон aviator загварын шилийг зүүснээр тус загвар олон нийтэд илүү танигдсан юм.

Энэ төрлийн шил нь дөрвөлжин нүүртэй хүмүүст илүү сайхан зохицдог ба хамгийн их трэнд болсон үе нь 1970-аад он юм. Мэдээж хэрэг ямар ч төрлийн энгийн ухаалаг хувцаслалтанд зохицох ба цагаан цамц нисгэгч шил нь аль ч цаг үеийн төгс хослол болж чадна.

ДУГУЙ ХҮРЭЭТ

1970-аад онд аялагчидын дунд трэнд болж эхэлсэн энэ загвар нь шилний төрөлд нэгэн хувьсгалыг авчирч чадсан юм.

H&M энэ улирал дугуй шилийг дахин трэнд болгон гаргаж байна. Гэхдээ хуучны дүр төрхөөр биш арай өөр талаас нь хэрэглэгчдэдээ харуулахыг зорьжээ. Тэдний загварын хэлтсийн захирал хэлэхдээ “Дугуй хүрээтэй шил бол гайхалтай, учир нь тэд бүхий л загварт хувирч чаддаг уян хатан төрхийг бүрдүүлдэг” гэжээ. Энэ төрлийн шил нь классик ангиллын тод жишээ боловч үргэлж орчин үеийн шинжийг хадгалж байдгийг цоглог хэрнээ албан дүр төрхийг давхар гаргаж чаддагаар нь та бүхэн харж байгаа байх.

Хэрвээ таны хувцасны шүүгээ байгалийн буюу ууссан, цайвар өнгөөр дүүрэн бол хар хүрээтэй, бараан туяатай шилийг сонгоорой. Харин хар биш өөр өнгийн хүрээтэй шилийг сонирхож байгаа бол илүү өөр өнгийн туяаны уусалттай линзтэй хослуулаарай.

ДӨРВӨЛЖИН ХҮРЭЭ

Бүх төрлийн хэлбэрийн хүрээтэй шил зохидог нэгэн алдартай залууг мэдэх үү? Энэ бол Английн алдарт дуучин, дэлхий дээрх хамгийн том нүдний шилний цуглуулгын эзэн Элтон Жон юм. Түүний цуглуулгад ойролцоогоор 20,000-аад шил байдаг байна.

Энэ төрлийн хэлбэртэй шил нь хүмүүсийн анхаарлыг ихээр татахаас гадна, хувцаслалт биеийн хэлбэрийн тэнцвэрийг тогтоох давуу талтай. Тиймээс одоог хүртэл Saint Laurent, Tom Ford зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд энэ төрлийн шилийг илүүд үзэн коллекциудынхаа нэг хэсэг болгосоор байдаг. Мэдээж гудамжны хувцаслалтанд гайхалтай зохицно.

Дөрвөлжин шил нь зуны улиралд илүү тохиромжтой ба, цайвар өнгийн гутал, поло цамц, шаргал даавуун өмтэй хослуулахад төгс зохицно. Та зуны турш ажил хэрэгч мөртлөө төгс ухаалаг дүр төрхийг бүтээхийг хүсэж байгаа бол энэ загварын шилийг сонгоорой.

КЛУБМАСТЕР

Browline хэлбэр нь 1940-өөд онд Өмнөд Каролинаас гарсан гэж үздэг. Тиймээс ч клубмастер гэж нэрлэх болсон байх. Харин 1950, 1960 онуудаас эхлэн энэ төрлийн шил нь хүмүүсийн анхаарлыг ихээр татан, зууван, бөөрөнхий, дөрвөлжин нүүртэй хүмүүст зориулсан байдлаар, мөн хэлбэрийнхээ хувьд янз бүрийн бүр зүрхэн хэлбэртэй хүртэл гарч байжээ.

Та энэ төрлийн шилийг жилийн аль ч улиралд зүүж болох ба сүүлийн үед металл хүрээтэй нь илүү трэнд болоод байгаа юм. Хувцаслалтын хувьд хослол, цамц шорт гээд бүхий л төрөлд сайхан зохицно. Мөн зангиа эсвэл цагийнхаа өнгөтэй хослуулбал дэгжин харагдаж чадна.

KEYHOLE NOSE 

1968 онд жүжигчин Steve McQueen-ий өмссөн хувцаслалт түүнийг шөнийн дотор супер од болгож чадсан юм. Тэрээр үнэхээр царайлаг мөн цор ганц харагдах загварыг илэрхийлж чадсан юм.

 Түүний тэр дүр төрхөд хамгийн чухал нөлөө үзүүлсэн зүйл бол нүдний шил нь байв. Хамарны хэсэгтээ өндөрлөгчтэй этгээд хэлбэртэйтэй тус загвар нь олны нүдийг үнэхээр унагасан ба түүнээс хойш нүдний шилний загварын хувьд бас нэгэн шинэ эхлэл тавигдсан юм.

Харин энэ жилийн хувьд хар ногоондуу туяатай шил нь илүү сонгодог мэдрэмжийг төрүүлэх өнгөөр тодроод байгаа юм. Нэмэлт мэдээлэл хүргэхэд энэ загвар нь классик хувцаслалт болоод энгийн өдөр тутмын даавуун өмд сорочикон цамц дээр таны төсөөлж байгаагаас ч илүү зохимжтой харагдаж чадна.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх