Нойргүйдэлийн үр нөлөө

Бага цаг унтсанаараа үхэж ч мэднэ

Эр хүн та хэтэрхий шаргуу ажиллаад байгаа юм биш биз? Өнөөгийн нийгэмд хийж бүтээхийг хүссэн, хөдөлмөрч залуус нойргүйдэлд орох нь түгээмэл болж буйг эргэн тойрны найз нөхөд маань батлан харуулсаар.. Залуу хүн залхуу байна гэдэг эмгэнэл хэдий ч амь биеэ үл хайхран ажиллах нь ч бас юу юм. Нойр муутай явах нь хүнд ямар сөрөг нөлөөтэй байдаг тухай доорх нийтлэлээс уншаарай.

Нойр нь бие болон оюун ухааныг нөхөн сэргээж, дархлааны системийг нэмэгдүүлснээрээ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Харин насанд хүрсэн хүн өдөрт 8 цаг унтах ёстой байдаг боловч ихэнх нь нэг шөнөд авах ёстой 8 цагийн нойроо авч чаддаггүй. Тэд дөнгөж 5-6 цаг унтдаг ба энэ нь нэгэн зууны өмнөх насанд хүрсэн хүний нийт унтах ёстой цагаас ойролцоогоор 1.5 цагаар бага нойр авч байна гэсэн үг. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвхөн сүүлийн хэдэн жилд, ажилчин бүлгийн нойргүйдлийн ноцтой байдал болон тархалтыг онцлон судалж эхэлсэн. Нойргүйдэх өвчин, цагийн зөрүүдтэй байдал, шөнө ажилладаг эсвэл урт хугацааны ээлжийн ажил эрхэлдэг зэрэг маш олон шалтгааны улмаас тэд нойроо гүйцэд авч чаддаггүй. Харин зарим хүмүүсийн хувьд нэг өдөрт хэт шаргуу ажилласнаас, хэтэрхий оройтож ажилладгаас мөн маш олон зүйлийг хийх гэж оролддогоос болж нойрны дутагдал үүсдэг. Тогтмол 6 цаг эсвэл илүү бага цаг унтдаг тэдгээр насанд хүрэгчид магадгүй орой хүртэл ажилласнаараа илүү их зүйлийг гүйцэтгэдэг хэмээн бодож болох боловч дараагийн өдөр нь нойрмоглох, уур уцаартай байдлыг мэдрэх, үл төвлөрөх, аливааг санахгүй, ажил дээрээ бүтээмж муутайхан байна зэрэг олон сөрөг үр дагавартай.

bored-man-at-typewriter-1725x810_28102

Судлаачдын үзэж байгаагаар унтаж байх үед явагддаг бодисын болон электроны идэвхгүй үйл ажиллагааны тодорхой хэдэн үйл ажиллагаа нь түр зогсож тархины хэвийн үйл ажиллагааг явуулж чадахгүй болсноор нойргүйдэл тархинд сөргөөр нөлөөлдөг болохыг баталсан. Нойргүйдэл тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг тухай хийгдсэн хамгийн үр дүнтэй судалгаа дараах байдлаар хийгдсэн байдаг. Нойрны энгийн хэв маягтай насанд хүрсэн 13 хүмүүсийг сэрүүн байлгаж, 35 цагийн турш хянасан байна. Туршилтын үеэр тэдний тархины субъектүүд арифметик болон математикийн тоо гэх мэт хэд хэдэн танин мэдэхүйн шалгалтад хариулах үед тархины үйл ажиллагааны соронзон цуурайн үелзлүүдийг хэрхэн ажиллахыг үзүүлсэн. 35 цагийн турш тархин дахь нойргүйдлийн болон тайван байгаа хэсгүүдээс нь олон үе дарааллын дагуу тархин дахь субъект тус бүрийн үйл ажиллагааны үелзлүүдийг тэмдэглэн авч байлаа. Үелзлүүд нь тархины зарим бүсүүдийн идэвхжилтийн өсөлт болон бусдынх нь идэвхжилтийн бууралтыг харуулсан дүр зургийг үүсгэж байв. Тархины “Тemporal lobe” буюу хэл ярианы үйл ажиллагааг удирддаг тархины хэсэг аман шалгалтын үеэр нойргүйдсэн субъектэд бус амарсан субъектэд идэвхжиж байсныг судлаачид тогтоосон. Субъектүүдэд тэдгээр соронзон цуурайн үелзэл бүрэн амарсан үед “Тemporal lobe” маш идэвхтэй ажиллаж байсныг харуулсан. Харин удаан хугацаагаар унтаж амраагүй, нойрмоглож эхлэх үед тархины тэрхүү бүсэд ямар ч идэвхжилт байхгүй болсон. Идэвхгүй байдлын үр нөлөөллүүд нь унталгүйгээр удаан хугацаанд үргэлжилсэн үед субъектийн хэл ярианы тодорхой бус байдлыг харуулсан байна.

 “Temporal lobe” – Улаан хэсэг

Untitled-1

Нойргүйдлийн тухай олон төрлийн судалгаа хийгддэг. Харин шөнө 6аас бага цагийн нойр авах нь богино хугацааны ой санамж, тархины энгийн үйл ажиллагааны зохицуулалт, цагийн зөрүүтэй зохицох болон шийдвэр гаргах чадварыг сулруулдаг ба энэ нь гэнэтийн осол эсвэл гэмтлийн ноцтой эрсдэлд орох шалтгаан ч болдог гэдэгтэй нойргүйдлийг судлах бүхий л судлаачид бүрэн санал нийлдэг ажээ. Тэр ч бүү хэл нойргүйдэл нь жолооч нарт согтуу байх үеийнхтэй адилхан үр нөлөөтэй гэдгийг тогтоосон байдаг. Жолооч нарын дунд энэ талаар судалгаа хийсэн ба жолооч нарыг сэрснээс нь хойш 17-19 цагийн турш тасралтгүй жолоо бариулан хянаж үзвэл хүмүүсийн жолоо барих гүйцэтгэл нь Европын баруун бүсийн орнуудад дахь согтууруулах ундааны хуулийн хязгаарлалт буюу .05% -с муу байсныг илрүүлсэн. Дараах судалгаанд замын ослын 16-60% нь нойргүйдлээс шалтгаалдаг гэдгийг ч илрүүлсэн байдаг. Судлаачид дээрх судалгаанаас гарсан үр дүнгээс улс орнууд согтуугаар жолоо барих хуулиудтай ижил төстэй нойргүйдэлтэйгээр жолоо барих тухай сэрэмжлүүлгийг авч хэлэлцэх хэрэгтэй гэдгийг сануулж хэлсэн.

Мөн нойргүйдэл жолоодох чадвар болон орон зайн баримжааг сулруулдаг. Хангалттай нойр аваагүй жолооч нарын стресс, сэтгэл гутралын төвшин өндөр байх магадлалтай бөгөөд аюултай, гэнэтийн эрсдэлүүд гаргах магадлал, бусад жолооч нарт уцаарлах хандлагатай байдаг. Тэдгээр эрсдэлийн нөлөөлөл нь эрүүл мэндийн болон түргэн тусламжийн ажилчин гэх мэт ээлжийн ажилчид мөн шөнийн ээлжийн ажилчдад тохиолдох нь түгээмэл. Нойргүйдэл нь тодорхой эрсдэлд хүргэдэг бөгөөд  хүний биеийн, оюун ухааны, эрүүл мэндийн зэрэг бүхий л хэсгүүдийг бодитоор гэмтээх аюултай ажээ.

Angry-Driver

Нойргүйдэл нь дархлааны системийг сулруулж хүмүүсийг ханиад болон чихрийн шижин өвчинд илүү өртөмтгий болгодог. Нойргүйдэл хүний биеийн цусан дахь цагаан эсүүд  идэвхтэй үйл ажиллагаа явуулж байх үед хэд хэдэн тооны өвчинтэй тэмцэгч  цусны цагаан эсүүд буурч байдаг. Нойрны дутагдал нь  инсулин мэтийн биеийн гормоны үйлдвэрлэлт дэх бууралттай холбогддог. Хамгийн сүүлд хийгдсэн судалгааны үр дүнд хоногт 6 цагаас бага нойр авдаг хүмүүс  7.5 -8.5  цаг унтдаг тэдгээр хүмүүсээс хавьгүй их инсулиний эсэргүүцэлтэй гэдгийг баталсан. Инсулиний эсэргүүцэл гэдэг нь нойр булчирхайнууд хангалттай хэмжээний инсулин үйлдвэрлэж чадахгүй эсвэл бие нь өгөгдсөн инсулэнийг хэрэглэж чадахгүй байх идэвхгүй нөхцөл байдал юм. Тиймээс булчин болон элэгний эсүүд нь глюкоз гэгдэх элсэн чихэрий бодисын солилцоонд оруулж чаддаггүй. Үүний үр дүнд, глюкоз цусны урсгалыг хаадаг нь диабит болон зүрхний өвчний гол шалтгаан болдог байна. Харин та хөдөлмөрч байлаа гээд өөрийн эрүүл мэндийг үргэлж хяналтдаа байлгах хэрэгтэйг бүү мартаарай. Өөрт тохирсон эрүүл мэндийн хуваарийг гарган ажил амралтаа зохицуулж байхыг бидний зүгээс зөвлөж байна.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх