Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Yahoo Sports мэдээлэлж буйгаар UFC-ийн 28 настай тулаанч Конор Макгрегор болон боксын хөнгөн жингийн дэлхийн аварга Флойд Мэйвэтэ нарын олон сар яригдсан тулааны тов тодорхой болсон байна.  Тус тулаан 8 дугаар сарын 26-нд Лас Вегас хотод болох нь.

Тулааны тохиролцооны нөхцөлүүд хараахан тодорхой болоогүй байгаа хэдий ч тулаан Лас Вегас хотын MGM Grand Garden , T-Mobile Арена хоёрын аль нэгд болохоор тогтсон байна. Өнгөрсөн гурав дахь өдөр Невадагийн спортын комисс Флойд Мэйвэтэд 8-р сарын 26 ны өдөр MGM Grand Garden-д боксын тулаан хийх зөвшөөрлийг өгсөн хэдий ч энэхүү байрлал нь T-Mobile Арена руу шилжиж магадгүй байгаа юм.

THE FIGHT IS ON.

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

Сэтгэгдэл үлдээх