Олсон бүх мөнгөө аялахад зориулсан ч зүгээр хэмээн шинжлэх ухаан баталж байна

Олсон бүх мөнгөө аялахад зориулсан ч зүгээр хэмээн шинжлэх ухаан баталж байна

“Хамгийн их зүйлтэй нь, харин хэн хамгийн их туршлагатай нь ялж, аз жаргалтайгаар төгсдөг”

Юу гээч, бид нар өөртөө байгаа бүхий л мөнгөө хадгалж, түүгээрээ сүүлийн үеийн гар утас, зурагт, машин авч чадах биш гэж үү?

Эдгээр бодлууд нь аль хэдийн биднийг материаллаг зүйлс нь аз жаргалын үндэс гэж боддог болгожээ. Харин шинжлэх ухааны зүгээс танд аз жаргалыг удаан хугацааны туршид авчирч чадах зүйл бол аялал, гадуур зохиогдож буй төрөл бүрийн үйл ажиллагааны туршлага, шинэ ур чадвар гэх мэт зүйлсээр илэрхийлэн тайлбарласан байна.

Бид бүхэн бидний худалдаж авсан шинэ зурагт Бермударуу явах аялалаас илүү удаан оршиж мөн түүнийг худалдан авч байх үеийн баяр хөөр мөн удаан үргэлжлэх болно гэж боддог шүү дээ. Харамсалтай нь хамаг учир зөвхөн үүнд оршдоггүй юм байна.

photo-1444703686981-a3abbc4d4fe3

“Бидний баяр баяслын дайсан бол дасан зохицол” гэж Корнелын их сургуулийн сэтгэл судлалын профессор доктор Томас Гилович хэлсэн байдаг ба тэрээр мөнгө болон аз жаргалын харилцан уялдаа холбоог арав гаран жилийн туршид судалж байгаа нэгэн юм.

“Бид өөрсдийгөө аз жаргалтай болгохын тулд юм худалдан авдаг, энэ нь ч эхлээд маш сайхан сонирхолтой байдаг боловч энэ байдал нь тийм ч удаан үргэлжилдэггүй. Шинэ зүйл худалдан авах нь эхэндээ сонирхолтой сэтгэл хөдлөм байдаг ч удалгүй бид дасчихдаг”.

Харин бидний хийсэн аялал, шинээр олж авсан туршлагууд нь бидний амьдралын нэг хэсэг болон үлддэг. Аль нь танд илүүтэй нөлөөлснийг бодоод үздээ? Таны хүүхэд байхдаа худалдан авч байсан видео тоглоом уу, эсвэл гэр бүлээрээ Грекрүү хийсэн аялал уу?  Мэдэж байна уу, дурсамжтай аялал нь таныг болон таны ах дүүс эргэн дурсаж, хөгжилтэй мөчүүд, дурсамжтай зургууд нь тэднийг инээлгэж чадна шүү дээ.

Where-to-be-happy

“Туршлага нь бидний материаллаг эд зүйлээс илүүтэйгээр бидний амьдралын томоохон хэсгийг бүрдүүлдэг” хэмээн Гилович өөрийн “Гайхалтай амьдрал: Туршлагаар олж мэдсэн хэрэглээ ба аз жаргалын төлөөх хайгуул” хэмээх хэрэглэгчийн сэтгэл зүйн сэтгүүлдээ хэлсэн байдаг.

Та өөрийн материаллаг эд зүйлдээ их дуртай байж болно. Магадгүй та өөрийн энэ төрлийн хувийн чанарыг эдгээр зүйлтэй холбоотой хэмээн бодож магадгүй юм, гэсэн хэдий ч тэдгээр нь таниас ангид үлддэг. Тодруулбал, туршлага бол жинхэнэ таны нэг хэсэг болж чаддаг юм. Өнөөдрийг хүртэл бий болж өсөж, хөгжиж ирсэн бид бол өөрсдийн туршлагын нийлбэр юм.

82e2ae94

Хүн төрөлхтөн нь дээд зэргийн нийгэмшсэн амьтан ба нийгмийн харилцаа нь бидний аз жаргалын төвшинд тодорхой хувь нэмэр оруулдаг байна.

Туршлага нь биднийг хэн болохыг таниулж, бусад хүмүүстэй холбож мөн бидэнд илүү их хэмжээний баяр баяслыг авчирдаг гэдгийг дахин дахин хэлмээр байна. Тэгэхээр таныг юу зогсооно вэ? Та өөрийн шинэ буйдандаа зориулж байсан мөнгөө аваад Тайландруу явах онгоцонд суу, тогоочийн дамжаанд бүртгүүл, эсвэл ойр байрлах музейн дараагийн үзүүлбэрийг очоод үз.

photo-1462986541242-6a4ac54d214f

Танд амлая! Та илүү аз жаргалтай байх болно.

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх