Оны эхний 7 хоногт бизнес эрхлэгчдийн зайлшгүй хийх хэрэгтэй 4 чухал зүйл

Оны эхний 7 хоногт бизнес эрхлэгчдийн зайлшгүй хийх  хэрэгтэй 4 чухал зүйл

Эрхэмсэг бизнес эрхлэгчид ээ! Баярын савалгаатай дүүжлүүрээсээ бүрмөсөн гарч буцаж ирээдүйн цоо шинэ, ухаалаг, үр ашигтай санаа боловсруулах лабораторийнхоо дарга нь байх жилийн хамгийн тохиромжтой цаг ирж байна. Таны бизнес жижиг эсвэл том, хэрэглэгчдэд эсвэл байгууллагад төвлөрсөн зэргээс үл хамааран эхлүүлсэн бизнес тань ирээдүйн 363 хоногтоо хэрхэн ашигтай, зах зээлд эзлэх хэмжээ ихтэй байхаа төлөвлөж, хэрэгжүүлэх нь чухал. Үүний тулд бизнес эрхлэгч залуустаа жилийн эхний 7 хоногт багтаан хийх 4 чухал алхмыг сануулж байна.

  1. 100 өдрийн төлөвлөгөө

1930 онд Франклин Рузвельт Oval танхим дахь түүний үр нөлөөг хэмжих арга хэрэгсэл болгон анхны 100 хоногийн төлөвлөгөөг боловсруулснаас хойш АНУ-ийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч нарын хувьд уламжлал болон тогтсон юм. Тус төлөвлөгөө нь улс орны төлөө ерөнхийлөгчийн хийх зүйлсийн богино хугацааны төлөвлөлт төдийгүй урт хугацааны хэтийн төлөвлөгөөний суурь болдог байна. Ямар ч бизнес эрхлэгчид өөрийн байгууллагын бүтээмж, ашигт ажиллагааг эрчимжүүлэхэд шаардлагатай тойм зургийг гаргаж, богино хугацааны буюу 100 өдрийн төлөвлөгөө бичих шаардлагатай гэдгийг мэднэ. Ийм төлөвлөгөө нь төлөвлөгөөний дагуу үр бүтээмжтэй байх хүртэл нь хийгдэх тодорхой алхмууд, шаардлагатай нөөцүүдийг харгалзан үзэхийг шаарддаг. Алсын хараа, урт хугацааны төлөвлөгөө тодорхой байхад 100 өдрийн төлөвлөгөө нь бизнес эрхлэгчдийг алхам тутамдаа анхааралтай, хянуур байхад тусална. 100 өдрийн төлөвлөгөө дуусах цаг нь 4 дүгээр сарын дундуур ирэх үед та баяр тэмдэглэх үү эсвэл дахин төлөвлөлт хийх үү гэдгийг шийдэх болно.

  1. Ажлын орчны шинэчлэл

Хэрэв та өөрийн албан газрынхаа шүтлэгийг сайжруулж, оффисоо эмх цэгцтэй, хайсан бичиг баримтаа дор нь олдог замбараатай байлгахыг хүсэж фенг-шүй шүтэн байгаа бол хөдөлмөр ч бас чухал ажил юм гэдгийг санаарай. Цэгцтэй, замбараатай байхын тулд ажилчдынхаа ирэх боломжтой ажлын бус өдөр хамтран хэрэггүй зүйлсийг устган, бичиг баримтаа цэгцэлж, хуучирч муудсан тавилга, эд хэрэгсэл, гарын авлагууд зэрэг шаардлагагүй зүйлсийг нэг тийш нь болгож их цэвэрлэгээ хийвэл яаж байна? Нэгэнт л та өөрт болон ажилчдадаа ажлын таатай орчин бүрдүүлэх гэж байгаа юм чинь бичиг баримтуудыг цахим файлуудад шилжүүлэн ашиглах нь хурдан, хялбар аргаар сэргээн босгох боломж олгодог тул таны баг илүү мэргэжлийн бөгөөд үр ашигтай үйл ажиллагаа явуулах боломжтой болно шүү дээ.

  1. Хална гэж бодсон хүнээ хал

Магадгүй мэдэхгүй, чадахгүй байх үе бүрдээ хэн нэгнээс тусламж хүсдэг, бусад нь тусалж дэмжихээсээ ч залхдаг, үргэлж хийснийхээ араас асуудал дагуулж байдаг хэн нэгэн байдаг бол байгууллагын шинэ ирээдүйтэйгээ түүнийг зууралдуулаад байлгүй эртхэн халсан нь дээр. Гэхдээ сул тоглогчтой байхад баг илүү ухаалаг байх хандлага хааяа ажиглагддаг ч тийм сул тоглогчгүйгээр танай байгууллага илүү хурдан алхана. Баярын үеэр хэн нэгнийг халж, сэтгэлийг нь сэвтээхийг хүсээгүй байсан байж болох ч одоо бол баяр дууссан гэдгийг санаарай. Буурч буй ажлын бүтээмжтэй, ёс суртахууны доголдолтой зэрэг ажилчид танд илүү зардал л авч ирэхээс өөр зүйлгүй. Энэ шийдвэрийг эрт хийх тусам танд ирэх үр ашиг төдий чинээ их байх болно.

  1. Агууд тэмүүл

Шинэ оны эхний долоо хоног бол бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар, үнээ нэмэгдүүлж болох хамгийн таатай үе юм. Зах зээлд маш олон тооны бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүний үнийг бууруулж, бага үнээр тоглохыг эрхэмлэж байгаа нь алдаа болох нь олонтоо. Харин оронд нь өмнөх үнийн түүхээ эргэн харж, борлуулалт нэмэгдэж байсан цаг үе, таны хувь, хураамж, бусад зардлууд болон бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлж болох тухайд анхаарлаа хандуул.

Баяр баясгалан, галзуурлаар дүүрэн өнгөрсөн баярын өдрүүд ард үлдэж жилийн хамгийн эхний буюу хамгийн хариуцлагатай сар эхэлсэн тул бүхнийг хяналтдаа байлгаарай. Зохион байгуулалтын “дахин ачаалах” цэгтээ ажилчдаа идэвхжүүлж илүү ихийг хийх урам зоригийг өгч, дээрх 4 алхмыг бүрэн хийсэн эсэхээ шалгаад ажилчдадаа ч сануулахад илүүдэхгүй.

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх