Орчин үеийн залууст зориулсан хүчирхэг хувцаслалтын зөвлөгөө

ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУСЫН ХУВЦАСЛАЛТЫН ХҮЧ

“Хувцаслалтын хүч” гэсэн ойлголтыг тодорхойлогч хүчин зүйлүүд сүүлийн жилүүдэд өөрчлөгдөөд байна. Ганган хээнцэр, эсвэл бүр эрс тэс хувцаслалт өмнө нь тухайн хүнийг илэрхийлдэг байсан бол өнөөдөр Марк Зукэрбергийн малгайтай цамц,  саарал пудволк, жинсэн өмдний хослолууд нь бүх цаг үеүдэд тохиромжтой, хаанаас ч худалдан авах боломжтой энгийн бөгөөд хэрэглээнд нийцсэн сонголтын нэг яах аргагүй болоод байгаа юм.

21-р зуунд хүн бүр юу хүссэнээ өмсөж болно гэсэн ойлголт маш их шүүмжлэлийг дагуулсан. Та баян, алдартай хүн байлаа ч гэсэн энэ дүрэм мөн л үйлчлэх болно. Үүний нөлөөгөөр таныг хүндэлдэг хүмүүс буурч эсвэл өсч магадгүй. Хэрвээ та үргэлж л сонин, зохимжгүй хувцаслаад байвал бусад хүмүүс юу гэж ярих бол?

Тийм учраас “Хувцаслалтын хүч” гэдэг ойлголт таны түрийвчний зузаан, эд баялгийн тухай биш юм. Харин таныг загварын дүрмээр хэрхэн тоглож, өөрийгөө хэрхэн илэрхийлж байгаагаар илэрхийлэгдэх болно. Үүнд мэдээж мэдлэг хэрэгтэй: Удирдах албан тушаалтан байж өсвөр насны хүүхэд шиг хувцаслаж болохгүй шүү дээ. Тиймээс мэдлэг л таны хүч болох юм.

Ингээд таны мэдлэгийг шинэчлэх мэдээллийг бид та бүхэнд зориулан бэлтгэлээ.

Анхааралтай уншаарай!

ДАВХАРЛАХ ТРЭНД

Сонгодог загварын костюм өөрчлөгдсөн. Wall street-ийн шилдэг тодорхойлолт болох 2 эгнээ бүхий товчтой костюм хослолын ертөнцийн үндсэн  дүр төрхийг илэрхийлэх болсон юм.

Зарим төрөл нь хэтэрхий хуучинсаг, магадгүй ямар орчинд өмсөхөө сайн мэдэхгүй үе байдаг ч гэсэн сонгодог хэв маягийн илэрхийлэл болсон энгийн пиджакаас ялгаатай, онцлог ямар нэгэн зүйл энэ хослолд байдаг.

Төрөл бүрийн өнгөтэй, торгомсог болон даавуунаас эхлээд бүх төрлийн материалаар хийгдсэн загварууд байдаг. Харин хамгийн гол анхаарах зүйл нь уг пиджактайгаа хослуулан өмсөх сорочикон цамц юм. Өнгө болон материалын хувьд хоорондоо зохицсон байх хэрэгтэй. Зангианы хувьд гэвэл орчиндоо тохируулаад цулгуй торгомсог болон судалтай зангианууд, ёслолын үйл ажиллагаанд эрвээхий зангиа ч боломжийн зохицдог шүү.

   powerdressing2-1

САЙН ЦАГ

Walls Street Money never sleeps киноны Gordon GekkoCartier Santos шиг алтан цаганд та дуртай юу?

Эхлээд өөрөөсөө асуу: Таны цаг хувцаснуудтай чинь хэр тохирон хосолдог вэ? Бүх төрлийн үйл явдалд: албан ёсны үйл ажиллагаа, спортоор хичээллэхэд, гадуур зугаалахад гээд тэр бүхэнд таны цаг хэрэг болдог уу? Тийм бол таны хувцаснуудтай зохицдог уу?

Заавал хамгийн үнэтэй брэндийн алтан цагтай л байвал сайхан харагдана гэсэн бодлоо толгойноосоо авч хаяарай. Боломжийн үнэтэй хамгийн гол нь чанар сайтай, эвтэйхэн загвартай цаг нь таныг хаана ч ухаалаг харагдуулж чадна. 

Та ямар цаг сонгохоо мэдэхгүй байгаа бол Оффистоо тохируулан бугуйн цагаа хэрхэн зөв сонгох вэ? гэсэн нийтлэлээс дэлгэрүүлэн уншина уу.

powerdressingproducts4

ЦАМЦНЫ ЗАХ

Хүзүү хэсэгтээ анхаарах нь сайхан харагдахад нөлөөлөх бас нэгэн чухал зүйл юм. Босоо захтай цамц болон бага зэргийн захтай сорочик, свитер гээд та өөр өөр төрлийн захтай цамцнуудаар олон төрлийн хэв маягийг бүрдүүлж чадна. Эсвэл зангиагаар ч тоглолт хийж болно шүү, сүлжмэл, ноосон, даавуун, силкен гээд олон төрлийн материалаас сонгон сонирхолтой, шинэ зүйлсийг  туршиж үзээрэй.

Гэхдээ эрчүүдийн ихэнхийг зангиа нь ухаалаг, энгийн харагдуулдаг. Өөрийгөө илэрхийлэх загварыг олохын тулд олон төрлийн туршилт хийж эрсдэл хүлээгээрэй. Эсвэл та зүгээр л цамцныхаа захыг дэлгэн бас нэгэн шинэ загварыг гаргаж болно шүү.

Тэгвэл загварын шилжилтийн хувьд? Gordion зангианы зангилааны хэв маяг хоцрогдсон. Олон төрлийн хэв маягийг бий болгохуйц шинэ төрлийн зангианы зангидалтууд төрөл бүрээр гарах болсон. Нэг удаа өөр төрлийн зангидалтыг туршиж үзээрэй. Хайрцагнаас гадуур сэтгээрэй.

Мөн өдөр тутмын цэвэрхэн хувцаслалтад тань зориулж поло болон богино ханцуйтай срочик, дугуй захтай энгийн цулгуй цамцнуудыг ч мөн санал болгоё.

powerdressing1-1

ШИНЭ ХЭЛБЭР

Хөлбөмбөгчин ч бай, рэппер ч бай хүн бүр ямар нэгэн сайн шалтгааны улмаас л шинэ үсний засалттай болдог. Магадгүй бүх зүйл бүтэлгүйтсэн үед ч шинэ эхлэлийг бий болгохын тулд үсээ засуулдаггүй гэж үү?

Сүүлийн үед залуус дан ганц хувцаслалтандаа биш гадаад дүр төрхөндөө бүхэлд нь анхаардаг болжээ. Тиймээс ч үсний засалт гэдэг хамгийн чухал асуудлуудын нэг яах аргагүй мөн болсон. Үнэндээ үсээ засуулахад нэг их уддаггүй. Гэхдээ зөв засалтыг сонгоно гэдэг хэцүү шүү. Үсний зөв засалтыг сонгохдоо хамгийн их анхаарах зүйл бол таны арьсны өнгө болон царайны хэлбэр.

Сүүлийн үед хамгийн ихээр дэлгэрээд байгаа засалт бол “Цэргийн” хэв маяг юм. Цэвэрхэн бөгөөд бүхий л төрлийн залууст тохирдог энэ засалт нь дотроо хэд хэдэн төрөлтэй. Та үсний гелээрээ үснийхээ хэлбэрийн бага багаар өөрчилж болно. Эсвэл өөртөө тохирсон засалтыг загварлаг залуусын зураг үзэж, төөрөлдөөд байвал үсчинтэй ярилцаад олоорой. 

powerdressing3-1

САЙН, ЦЭВЭРХЭН ГУТАЛ

Арьсан гутал ч бай, Nike-ийн пүүз ч бай та өмсөж л байгаа бол түүндээ бага ч гэсэн анхаарал тавих хэрэгтэй.

Нэгдүгээрт, чанар. Та сайн хийцтэй гутал нэг хосыг авахдаа үнэд санаа зовох хэрэггүй. Магадгүй та нэг гутал авах үнээр хоёр хямдыг аваад сольж өмсвөл зүгээр гэж боддог байж болно. Гэхдээ үнэ болон чанарын тэнцвэрийг барихыг хичээгээрэй. Байнга тантай хамт байж, таныг сайхан газарт хүргэх гутал шүү дээ. Ядаж л хөлд эвтэйхэн, биед сөрөг нөлөөгүй байх ёстой биш гэж үү?

Үүнд пүүз, кетүүд ч мөн хамаарна. Өдөр тутмын хэрэглээ ч гэлээ илүү сайн чанартай, арьсан эсвэл даавуун чийг татахгүй материалтайг сонгоорой.

Хоёрдугаарт, цэвэр байдал. Хэчнээн сайхан гуталтай байлаа гээд тоосонд дарагдсан, хаанаас гаргаж ирсэн юм бэ? гэж хүмүүс харахаар байвал эвгүй шүү дээ. Ядаж өглөө гэрээсээ гарахдаа, өдөр цайны цагаараа, орой ажлаасаа гарахдаа гутлаа нэг арчиж байгаарай. Олон албан болон албан бус уулзалтуудад эрчүүдийн гутлыг харах хандлага маш их байдаг. Тиймээс аль болох гутлаа анзаарч явахыг хичээгээрэй.

powerdressing4-1

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх