Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Италийн Carlo Ratti Associati компани хүмүүсийн урам зоригийг гайхалтайгаар нэмэгдүүлж, эрч хүчтэйгээр фитнессээр хичээллэх нэгэн сайхан санаа олсон нь тэдний Парисын Сэейн нууранд байрлах хүний эрчим хүчийг ашиглан сэлүүрддэг завь байлаа.

Тус завь нь 65 фут буюу 20метр урттай бөгөөд 45 хүний багтаамжтай. “Парисын энэхүү хүчний жолоодлоготой фитнесс нь хүн бүрийн оролцоотойгоор жолоодох нийт хүчин чадлыг тооцоолох чадвартай” хэмээн Carlo Ratti хэлэв. Энэ нь хүн тус бүр завийг хөдөлгөхөд өөрийн хүчин чармайлтаа хир нэмэр болсон гэдгээ харж болох гайхалтай боломж олгож байгаа гэсэн үг юм. Энэхүү завин фитнесст байрлах биеийн тамирын төхөөрөмж нь дугуйн дөрөөнд ирэх хүний эрчим хүчийг цахилгаан болгон хувиргаж ажилладаг байна. Харин завинд хангалттай зорчигчгүй байх үед сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан ажиллах юм. Парисыг зорих бас нэг шалтгаантай боллоо.

Сэтгэгдэл үлдээх