Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Хамгийн анх пиццаны автомат түргэн машин бүтээх санаа 4 жилийн өмнө дурдагдаж байсан ба Ohio дахь Xavier их сургуульд “Пиццаны түргэн машин” байрлуулах тухай өнгөрсөн 8 сард яригдаж байв. Харин Францын  Paline компанийн тусламжтайгаар шинэ оны эхний сард тус машин бодит биеллээ олж АНУ болон Канадад олон тооны “Пиццаны ATM” байрлуулсан байна. Машинуудыг байрлуулсан дариуд маш олон аж ахуйн нэгж байгууллагууд болон их сургуулиуд 24 цагийн турш ажилладаг машин байрлуулж өгөх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Тус машины мэдрэгч дэлгэцийн тусламжтайгаар пицца захиалагч найман төрлийн ялгаатай “topping” буюу хачрыг сонгож дуртай пиццагаа  9-10 долларт захиалах боломжтой. Бусад орны иргэд тус машины үйлчилгээг хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй ч пиццанд дурлагсад тус машиныг тэсэн ядан хүлээн байгаа нь лавтай

Who is excited to see more Pizza ATM™ machines this upcoming year? #pizza #pizzaATM #fresh #convenient #pizzaislife

A photo posted by Pizza ATM™ Brand (@pizzaatm) on

Testing the #pizzaatm and these two lucky students had their first slice! #xavieruniversity

A photo posted by Pizza ATM™ Brand (@pizzaatm) on

Сэтгэгдэл үлдээх