Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Хэрэв та резинэн чихрийн хорхойтон бол энэ нийтлэлийг уншаагүй нь дээр байж мэднэ. Эс тэгвээс дараа нь та резинэн чихэр харах болгондоо дотор чинь эвгүйрхэх шалтгаан болж магадгүй юм.

Хэрэв та цагаан хоолтон хэн нэгнийг мэдэх бол тэд цэлцэгнүүр чихэр болон хиймэл хатаасан жимс зэргийг иддэггүй. Учир нь тэдгээр бэлдмэлүүдэд жилатин буюу царцмаг хэрэглэгддэг юм. Царцмаг нь амьтны арьс болон яснаас бий болдог.

Бельгийн богино хэмжээний кино бүтээгч Alina Kneepkens резинэн чихэр хэрхэн хийгддэг тухай сонирхолтой богино хэмжээний кино хийсэн байна. Тэрээр киногоо бэлэн болсон бүтээгдэхүүнээс эхлээд түүхий эд хүртэлх дүрсээр ухрааж харуулсан нь үзэгчдэд тус бүтээгдэхүүн хэрхэн бүтэж буйг тунгаах сайхан санаа байв.

Эх сурвалж: Huffington Post 

Сэтгэгдэл үлдээх