Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Рэппэр Gucci Mane продюсер Тод Московитц(300 ent , Alamo rec) , Аустин Росен (Helmut Lang) , Миняа Ү нартай хамтран удахгүй худалдаанд гарах “Delantic” гудамжны бэлэн хувцасны шугамынхаа анхны төрхүүдийг дэлгэлээ. Тус брэндийнг Gucci Mane ий жинхэнэ нэр болох Radric Delantic Davis нэрнээс аван нэрлэжээ. Nike , Supreme, Stussy зэрэг брэндүүдэд удаан ажилласан дизайнер Петер Чунг эдгээр коллекциудын загварыг зохион бүтээжээ.

Мөн энэ удаагийн танилцуулгад Рэймонд Пэттибон , Хэрмони Көүрин , Жэйсон Мүссон , Кристофферсон Сан Пабло , Санг Блю нарын урлагийн бүтээлүүд багтжээ. Энэхүү баримтат загварын лүүкбүүкний зураг авалтыг  Lil Wop, Lil Xan, Lil Tracy, Steven Cannon зэрэг шинээр төрөн гарч буй олон залуу уран бүтээлчдийг оролцуулан Day n Night болон Meadows фестивалийн үеэр авчээ. Эхний удаад гурван төрлийн загвартай подволкыг гаргаж байгаа бөгөөд “Fan Fiction” цувралын хэсэг болох үргэлжлэн гарах аж.

Сэтгэгдэл үлдээх