Тархины хадгалах  болон өмнөх дадал зуршлуудтай холбогдсон мэдээллийг сэргээх чадварыг санах ой гэнэ. Санах ой нь богино хугацааны болон урт хугацааны гэх 2 үе шаттай.

Богино хугацааны санах ой

Богино хугацааны санах ой нь зураглал хадгалагдахаас өмнө тохиолддог санаа оноо эсвэл юм зүйлийн түр хугацааны мэдрэхүйн хүлээн авах байдлыг тусгадаг. Богино хугацааны санах ой ямар нэг утасны дугаарыг харсан боловч харахгүйгээр шууд залгаж болох боломжийг бий болгодог.

Урт хугацааны санах ой

Хэрэв чи тухайн дугаар уруу давтамжтайгаар залгасан тохиолдолд энэ нь урт хугацааны санах ойд хадгалагдах ба анх харснаасаа хойшхи хэдэн 7 хоногийн дараа ч дугаарыг эргэн санах боломжтой байдаг

Богино болон урт хугацааны санах ой нь өөр өөр газар бүрт хэдий  хугацаанд хир их мэдээлэл хадгалж байгаа шиг санах ойн бүтцийн бодол  байж болох юм.

Санах ой мэдээллийн үйл ажиллагааг явуулах чадварт суурилдаг. Мэдээллийн үйл ажиллагаа нь таны эргэн тойрон дахь  харах, үнэрлэх, амтлах болон мэдрэх зэрэг таны эргэн тойрон дахь сэрлээс эхэлдэг. Тэдгээр дадлууд хамгийн түрүүнд мэдээллийг цааш дамжуулах эсэхээ шийдэхэд ихдээ л 1-3 секундийн хугацааны мэдээллийг барьдаг тархины мэдрэхүйн  бүртгэлийн хэсэгт бичигддэг. Таны сонгоогүй мэдээлэл системээс арилах хандлагатай байдаг.  Гэсэн хэдий ч хэрэв та хүлээн зөвшөөрч, мэдээллийг илүү ач холбогдолтойгоор авч үзвэл энэ нь богино хугацааны санах ойд илгээгддэг. Богино хугацааны санах ой ойролцоогоор нэг дор 7 өөр төрлийн мэдээллийг хадгалах чадвартай.

brain_2

Тухайн агшинд өгөгдсөн мэдээллийг хадгалах буюу ойролцоогоор дөнгөж 20сек хугацаатай тогтоодог учраас  богино хугацааны санах ойг голдуу гүйцэтгэх санах ой гэж нэрлэх нь бий. Харин дараа нь мэдээлэл цаашид ажиллаагүй тохиолдолд хурдан мартагддаг. Жишээлбэл, хэрэв чи танихгүй дугаарт залгаж завгүй гэх дохио хүлээн авсныхаа дараа 20 сек өөр зүйлд анхаарлаа хандуулахад магадгүй тухайн үед нөгөө дугаарыг мартсан байх болов уу. Богино хугацааны санах ойд хадгалагдсан мэдээлэл үргэлжлэн ачаалаагүй тохиолдолд үүнийг урт хугацааны санах ойд аваачихгүй.

Untitled-1

Хэд хэдэн удирдах үйл ажиллагаа богиноос урт хугацааны санах ойд мэдээллийг дамжуулах боломжийг бий болгодог. Үүний нэг нь давталт буюу “давтамж гайхамшгийг бүтээнэ  ” гэдэг ойлголт билээ.  Давтамж гэдэг нь аливаа зүйлийг өөртөө дахин дахин давтахыг хэлнэ. Тухайн үйл ажиллагаа ихэнх тохиолдолд мэдээллийг хожим нь ашиглахад зориулагдсан байдаг хэдий ч цөөн хэд нь богино хугацааны санах ойд түр хугацаанд хадгалагддаг. Жишээлбэл, нэг утасны дугаарыг хэд хэдэн удаа чангаар давтаж дуугарсны дараа завгүй дохионы дараа ч дугаарыг утасны жагсаалтаас харалгүйгээр дахин залгаж чадна. Өөр нэг үйл ажиллагаа  буюу мэдээллийг урт хугацааны санах ойд дамжуулах нь өмнө нь сурсан эсвэл урт хугацааны санах ойд хадгалагдсан байсан өгөгдөл шинэ өгөгдөлтэй нэгдэх үед гарч ирж болно. Тийм ч учраас өмнө нь “хөзрийн ойлголт” –той болсон бол шинэ хөзрийн тоглоомыг сурахад төвөггүй байдаг юм.

 

Танин мэдэхүйн сэтгэл зүйчид урт хугацааны санах ой нь санах ойн бүтцийн хамгийн сонирхолтой хэсэг бөгөөд таны сурсан юм болгоны тогтмол бичлэгийг багтаадаг хязгааргүй багтаамжтай хадгалах хэсэг гэдэгт итгэдэг. Урт хугацааны санах ой мэдээллийн бүхий л үйл ажиллагааны системд маш нөлөө бүхий үүрэгтэй. Урт хугацааны санах ойд дэлхийд байж болох сонирхлууд хандлагууд, чадварууд мэдлэгүүд нь таны юуг хүлээн авч хэрхэн илэрхийлж байгаад нөлөөлдөг. Тэдгээр нь урт эсвэл богино хугацааны санах ойд хадгалах хадгалахгүйд мөн нөлөөлдөг.

Fotolia_63012328_Subscription_Monthly_M

Урт хугацааны санах ой нь хувийн дадал зуршлуудын дурсамжийг мөн өөр бусад арга хэрэгсэл тухайлбал уншихаар дамжуулж олж авсан бодит мэдлэгийг хадгалдаг. Үүнд  дугуй унах гэх мэт чадваруудыг ч бас орно. Энэ нь сурах болон эргэн санах чадвар ба тархи нь бодит байдал чадвар хоорондын ялгааг ялгадаг. Өгөгдлийг, үгийн тодорхойлолтыг , томьёо эсвэл өөр бусад мэдээллийг цээжилснээрээ бодит мэдлэгийг олж авах үед та ухамсаргүй байдлаар урт хугацааны санах ойн сан дахь мэдээллийг эргүүлэн санаж болох юм.  Харин эсрэгээрээ, санах ойн чадвар ихэнхдээ давталтаар сурсан  мэдээллийг онцгойлон ухамсаргүйгээр санаж байдаг хөдөлгөөнт үйл ажиллагааг багтаадаг. Та алхах дугуй унах зэрэг хөдөлгөөнт үйл ажиллагаа,  тэдгээр нь хувь хүнд дахин сэргээгдэх байдлаар үйлчилж улмаар ухамсаргүйгээр үйлддэг.

Сэтгэгдэл үлдээх