Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Өмнөд Солонгосын засгийн газар илүү цагаар ажилалттаай тэмцэж эхэллээ.

Өнгөрсөн сараас эхлэн Өмнөд Солонгосын засгийн газар долоо хоногийн ажиллах цагийг 68-иас 52 цаг болгон бууруулан , дараах гурван үе шаттай “унтраах санаачилга” дүрмийг мөрдүүлж эхэлжээ.

Эхний үе шатанд тав дахь өдөр бүрийн оройн найман цаг гэхэд ажилчдын бүх компьютер үүдийг автоматаар унтраана. Хоёр дугаар үе шатнаас эхлэн сар бүрийн хоёр дах болон дөрөв дөх баасан гаригуудад оройн долоо гуч гэхэд бүх компьтерүүдийг автоматаар унтраана. Таван сард эхлэх сүүлийн буюу гурав дахь үе шатнаас эхлэн долоо хоног бүрийн баасан гаригуудад оройн долоон цаг гэхэд бүх компьютер-үүдийг унтраахаар төлөвлөжээ.

Өмнөд Солонгосын засгийн газарт алба хаадаг ажилчид бусад орнуудынхтай харьцуулахад жилд 1000 цагаар илүү ажилладаг бөгөөд энэхүү гаргаж буй санаачилга нь ажилчдыг цагтаа тардаг болгоход нөлөөлнө хэмээн Өмнөд Солонгосын засгийн газар найдаж байгаа аж.

Үүнтэй адил илүү цагаар ажиллахтай холбоотой асуудалтай орнуудын нэг болох Япон улс ажилчдыг ажлын цагийг багасгах хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байсан юм. Өнгөрсөн жил хэт их ажилласнаас болж амиа хорлосон эмэгтэйн үйл явдлаас хойш Японы засгийн газар сар бүрийн сүүлийн долоо хоногийг баасан гаригт ажлаасаа эрт тарж болох сонголттой хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч жил гаруй хугацаа өнгөрсний дараа засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр ажилчдын зөвхөн 11 хувь нь л тус хөтөлбөрт хамрагдан ажлаасаа эрт таржээ.

Эх сурвалж: Weforum

Сэтгэгдэл үлдээх