Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сошиал медиа бүх салбарт хүчээ авч буй өнөө үед инстаграм, фэйсбүүк , твиттер гэх мэт гол платформууд дээр нөлөө бүхий байна гэдэг хувцас,загварын брэндийн хувьд маш чухал зүйл. 

Сошиал датануудыг ашиглан маркетингийн үйл ажиллагаа явуулагч платформ болох Insightpool сошиал медиа дээрх хамгийн нөлөө бүхий 10 хувцас, загварын брэндүүдийг жагсаасан байна. Тус агентлаг твиттер болон инстаграм гэх сошиал платформууд дээрх нэгээс дөрвөн сар хүртэлх мэдээллүүдийг дараах шалгууруудтайгаар цуглуулан брэндүдийн нөлөөллийг үнэлжээ: хувцас загварт нөлөөлөгч хэмээн таг хийгддэг эсэх, хувцас загвар болон үүнтэй холбоотой гол үгсээр харилцан ярианд дурдагдсан хувь, уншигчид тус брэндийг хувцас загварын төрөлд холбосон байдал.

Мөн Insightpool ийн мэдээлэгч WWD сайтад өгсөн ярилцлагадаа шинэ мянганы залуус (миленниал) болон залуу уншигчид дараах брэндүүдтэй холбогдож байгаа нь тус брэнүүд нийгэмд тогтсон нормыг өөрчилхөөр ажиллаж байгаатай холбоотой хэмээн тайлбарлажээ.

Сошиал медиа дээрх хамгийн нөлөө бүхий 10 хувцас, загварын брэнд:

1. Chanel
2. Louis Vuitton
3. Christian Siriano
4. PUMA
5. Forever 21
6. Marc Jacobs
7. adidas
8. Victoria’s Secret
9. H&M
10. Nike

Эх сурвалж : WWD 

Сэтгэгдэл үлдээх