Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

  1. Сонсогч

Та өөрийгөө харанхуй өрөөнд ганцаархнаа байна гэж төсөөл.  Тэр үед та жинхэнээрээ байх ба өөрийн ямар байгаадаа гутран эгогоо гэмтээхээр сэтгэл санааны аюултай тулгарч болох юм. Үргэлж өөрийнхөөрөө байдаг тэдгээр хүмүүс хэн нэгэн үзэл бодолтой нь зөрчилдсөн ч сайн сонсогч байсаар байдаг. Тэдний бодолтой зөрчилддөг үзэл бодлыг нээлттэй байдлаар харж үзэх илүү сонирхолтой байдаг ба хэрвээ зөрчилдөөн нь ойлгогдохоор утга агуулга бүхий баталгаатай байж чадвал бодлоо өөрчлөхөд ч бэлэн байдаг.

Тэд бусдыг сонсох үедээ суралцаж байдаг. Бусдыг гэсэн сэтгэлээр тэднийг ойлгохыг хүсдэг. Тэд ямар ч үед өөртөө болон бусдад үнэн хандаж чаддаг тул өөрийнхөө дотоод, хамгийн гүнзгий хэсгүүдтэй холбогдож, өөрийгөө хэн болохыг бүрэн бүтэн илэрхийлж чаддаг. Жинхэнээрээ байна гэдэг нь энэ бүхний тухай л юм.

  3054622-poster-p-1-your-podcast-playlist-for-2016

  1. Ил тод

Нээлттэй харилцаа нь тэдний жинхэнэ чанартай нягт холбоотой байдаг. Та өөрийн байгаа байдалдаа сэтгэл ханамжтай байгаагаа үнэнч шударга зан чанар, энэрэнгүй байдалтай хослуулах үед ихэнх тохиолдолд амжилтыг дагуулдаг. Тэдний хэлж ярих бүхэн тодорхой, нотолгоотой байдаг тул хэнд ч эргэлзээ үл төрүүлнэ. Тэд өөрийгөө бүхэлд нь өө сэвтэй нь хүлээн зөвшөөрдөг ба ингэснээр өөртөө улам итгэлтэй, сэтгэл ханамжтай болдог.

Дагагч нар үргэлж өөрсдийгөө хамгаалж байдаг. Ямар нэг шүүмжлэлийг эмзэг хүлээж авдаг ба маш амархан гомдож, өөрийнхөө үзэл бодлыг бусдынхаас илүү гэж батлах гэж хамаг чадлаараа хичээдэг. Энэ нь тэдгээрийн өөртөө итгэлгүй байгааг тодорхойлно.

Өөрийнхөөрөө байгаа хүн алдаанаасаа ичдэггүй ба өөрийнхөө сул талыг нуух шаардлагагүй, өөрөө өөрөөрөө байх зоригтой болдог.

 photo-1472005991841-b135020cad7c

  1. Тууштай

Өөрийгөө хэн болохыг мэдэж байгаа үед бусдыг шүүмжлэх хандлагагүй болдог. Тэд бусдын бодол санааг харгалзан үзэн, үнэлснээр тэднийг хүндлэлийн шүхэр дор байрлуулдаг нь бусдыг доошоо хийх гэж амьдардаггүйг тод илтгэнэ.

Тэд өөрийн хэн болохдоо тууштай байдаг ба хэн нэгний шалгуурыг даван туулж өөртөө сэтгэл ханамж авах шаардлагагүй. Энэ бат бэх суурь нь тууштай байхад хүргэдэг ба мөн тэднийг бусдыг үнэлэх үнэ цэнд өгөөмөр болгодог. Тэд хувирамтгай бус. Өөрийн зарчимдаа үнэнч байж чаддаг тул энгийн зүйлсийг дагаж намираад байдаггүй.

 photo-1429159823131-17baa71b62a7

  1. Багаар хийх үйл ажиллагаанд чиглэсэн

Багт чиглэсэн үйлдэлтэй байх нь тэднийг бусдаас онцгойруулдаг. Тэд амжилттай багийг бүрдүүлж, боломжтой үед багийн гишүүдэд нэр хүнд олгодог ба амжилтаа бүх багийнхантайгаа хуваалцдаг. Мөн ухаалаг, уян хатан байх чанартай ба энэ нь өсөрхөг санаа, хүчирхийлэл зэргээс ангид байдаг учир хувиа хичээсэн бус хувь хүн болгодог. Тэд дотоод чанартаа сэтгэл хангалуун байдаг учраас өөрийн бүрдүүлсэн багаа хайрлаж чаддаг.

Дагагчид их харамч, өөртөө итгэлгүй мөн бусадтай холбоогүй байдаг учир өөрчлөлт хэрэг болох үед тэд уурлаж, өөрсдийгөө өмөөрөх арга зам хайж эхэлдэг. Багийн хамтын үйл ажиллагааг өөрсдийнхөө бусадтай сайн нийцэж чадахгүй байгаа байдлаар шалтаг үүсгэн бусниулдаг. Амжилт үргэлж дасан зохицлыг шаарддаг. Хэн дасан зохицож чадна тэр хүн л амжилтандаа сэтгэл хангалуун байна.

 photo-1436076879760-817e51341b15

  1. Туршлага дээрээ тулгуурлах

Жинхэнэ өөрийнхөөрөө байдаг хүмүүс нэгд нэгэнгүй, анхааралтай байдлаар алхам бүрээ бодон амьдарч ирсэн. Ингэснээр тэд хариуцлагыг нэгт, чөлөөт цагийг хоёрт тавин харамсахгүй байх боломжийг өөртөө олгодог.

Тэд амжилт уруу тэмүүлэх замдаа шинэ асуудлуудтай тулгарах үед асуудлыг өөрөө шийдэж, туршлага болгон хуримтлуулдаг. Иймээс ирээдүйд тулгарах асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй болдог. Амьдралаас өөр илүү багш гэж үгүй. Танд байгаа удирдах чадвар бодит туршлагуудаас бага багаар хуримтлагдсаар байсан юм шүү.

 photo-1472745433479-4556f22e32c2-1

Сэтгэгдэл үлдээх