Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

 Өнөөгийн нийгэмд эд хөрөнгө, мөнгө, албан тушаал болон нийгмийн давхаргыг өндрөөр үнэлдэг болсноос хойш бидний өөрөөрөө байх зан чанар алдагдсаар байгаа нь нууц биш юм. Дийлэнх хүмүүс нийгмийн олонхийг дагаж явсаар тэр дунд өөрсдийгөө алддаг. Ингэж бие хүний ёс суртахууныг ч хөсөр хаяж байгаа мэт… Бусдыг дагаж явахаас өөр зүйлгүй хүн хэрхэн амжилтад хүрч чадах вэ?

Бусдыг дагаж явдаг хүмүүс өөрсдийн жинхэнэ чанарыг алдаж, зүгээр л нэг ‘нийгмийн давхарга’, ‘эд хөрөнгө’ хөөсөн хүмүүс болдог. Дагагчдад байдаг онцлог бол бусадтай их өрсөлдөн уралддаг, өөртөө итгэлгүй ба байнга өөрийнхөө байр суурийг бусдад сануулж, бусдаас илүү гарахын тулд хүмүүсийг өдөөн хатгаж байдаг. Тэднээс бусдаас онцгойрох амжилтууд хүлээнэ гэдэг “өвсөн дундаас зүү хайж олохтой л адил”. Харин эсрэгээрээ тэднийг дагуулагчид мөнгө олохоор улайран, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, таалагдахын тулд бүх зүйлийг хийдэггүй. Энэ нь тэднийг сайхан зүйлсэд дургүй гэсэн үг биш юм. Харин тэдний амжилтад хүрэх сэтгэлгээ нь бусдаас өөр байдагтай холбоотой. Харин тэднийг сэтгэл судлаачид “Жинхэнэ” хүмүүс гэж нэрлэдэг бөгөөд тэдний онцлог шинж чанарыг уншигчиддаа хүргэж байна. Сэтгэл судлаачдын тогтоосон доорх зан чанарууд танд байгаа бол та өөрийгөө зөв залж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй.

  1. Өөрийгөө ойлгох

Хүн өөрийгөө зөвхөн гадна талаас нь харж, бусдад таалагдах байдлаар амьдарч байгаа бол хэзээ ч “Жинхэнэ” байдлаараа байж чадахгүй.

Жинхэнэ, дахин давтагдашгүй хувь хүн байхын тулд та өөрийгөө ойлгож, өөрийгөө хэн бэ гэдгийг түрүүлж ойлгох хэрэгтэй. Та бусад бүх хүмүүсийг дагаж яваад байвал өөрийгөө хэн болохыг яаж мэдэх билээ?

Та өөрийгөө ойлгосноор өөрийнхөө дотоод сэтгэлтэй зохицсон байдал үүсэж, сэтгэл түгших тань багасдаг. Хүн өөртэйгөө ажиллаж, өөртөө анхаарлаа хандуулж эхлэх үед л өөртөө итгэлтэй болдог учраас бусад хүмүүс ямар байр сууринд байгаа талаар санаа зовох, тэднээс ямар нэг хуурмаг дүр төрхөө ч нуух шаардлагагүй болдог. Ингэж чадвал дагаж явдаг хүний мэдэрч чадахааргүй эрх чөлөөг мэдрэх болно.

   photo-1471293082634-905c2f92dea8

  1. Зөв хувь хүн

Өөрийнхөөрөө жинхэнэ байх байдал таны зүрхнээс урган гарна. Иймд амьдралаа жолоодож явахдаа алхах алхам бүрээ үргэлж сэтгэлээсээ хий. Бусдаас илүү байх, илүү амжилт олох эсвэл их мөнгө олох зэрэг нь хэсэг зуурын шинж чанартай байдаг учраас тийм зүйлсэд ямар ч гүн утга бүхий агуулга байдаггүй.

Та жинхэнэ байдлаараа байх үед өөртөө итгэлтэй байж, тэрхүү түр зуурын шуналд автсан өрсөлдөгч нараас илүү гайхалтай удирдагч болох суурь бүхий зөв сэтгэлгээтэй  байдаг. Хэн нэгний эсвэл ямар нэг зүйлийн тэргүүлэгч байхын тулд та илүү гүн сэтгэж, бусдыг өөрийн зоригоор удирдан чиглүүлэх төдийгүй өөртөө хангалттай итгэлтэй болсны үндсэн дээр бусдыг ойлгох чадвартай болж, тэднийг удирдаж чадна.

  1. Боломжуудад анхаарлаа хандуул

“Би” дээр тулгуурласан эсвэл шударга бус зан араншинтай хүмүүс зөвхөн өөрсдийн богино хугацааны төлөвлөгөөндөө хүрэхийн тулд хэрхэн бусдыг хууран мэхэлж хүссэнээ авах вэ гэдэгт л анхаарлаа хандуулдаг. Тэд ихэвчлэн идэвхтэй байдаг төдийгүй маш сайн яригч байдаг. Мөн өөрсдийн гаргасан жагсаалтад чиглэсэн үйлдлүүд хийдэг ба тухайн жагсаалт дахь бүх зүйлс тэдний тухай л байдаг.

Жинхэнэ өөрөөрөө амьдрагчид түр зуурын болон заримдаа гарцаагүй амжилтгүй байдалд харамсан шаналж цаг үрэх шаардлагагүй гэдгийг мэддэг. Та анхаарлаа байнга урт хугацааны зорилгууд дээрээ төвлөрүүлдэг тул урагшлах тутамдаа хуримтлуулж буй тэвчээр болон шаргуу хөдөлмөрөөс гарч болох ямар боломж байна түүнийг олж харж чаддаг. Мөн үйлдлээ харилцааны төвтэй чиглүүлж хийдэг ба жинхэнэ удирдагч бол дайнд ялахын тулд зарим тулаанд ялагдах нь зайлшгүй ч байж болно гэдгийг мэддэг.

photo-1474631245212-32dc3c8310c6

4 Сайхан зан ааш

Та хүчирхэг зан чанартай болохгүй л бол “жинхэнэ” болж чадахгүй. Энэ нь та санаандгүйгээр буруу зүйл хэлдэггүй, биелүүлж чадахгүй амлалтыг өгдөггүй, ажил болон ажлын бус цагаар ч өөрийн асуудалдаа шударга шулуун ханддаг хандлагын тухай юм.

Хүмүүст танд итгэдэг шалтгаан бол та хэлсэн үгэндээ хүрдэг, тогтворгүй сэтгэл хөдлөлтэй бус, үйл хөдлөл бүрээ хянаад байлгүй өөрийгөө шоолон инээж чаддаг зэрэг энгийн чанарт байдаг.

Таны дотоод чанар сайтай буюу ухамсартай байгаа эсэхийг таны санаа амар байгаа байдлаас харж болно. Бүлгийг дагаж явдаг хүмүүсийн сэтгэл санаа үргэлж түгшсэн байдаг ба тэдний түр зуурын алдар нэрийг хэн ч булааж чадах болохоор тэд шударга зангаа золиослон байж ялах гэж оролддог.

  1. Алсын хараа

Өөрийгөө хэн болохыг мэднэ гэдэг нь таныг алсын хараатай байна гэдгийг илтгэнэ. Учир нь та өөрийнхөө дотоод сэтгэлтэй холбогдсон, өөртэйгөө илүү нээлттэй  мөн илүү шинэлэг байдалтай байдаг. Та өөрийгөө бүтээхдээ алсын хараатай байж чадсанаар, амьдралынхаа аль ч хэсэгт тэвчээртэй байх боломжийг өгдөг. Ялангуяа бизнест өөрийгөө мэддэг удирдагч хамгийн шилдэг нь байсаар ирсэн.

Танд алсын хараа байдаг учир ямар нэг шийдвэр гаргахдаа өөртөө төдийгүй бусад хамтрагчиддаа үргэлж үнэ цэнийг нь бий болгож байдаг. Ингэж бусдад өөрсдийнх нь мэргэжлийн зорилгыг олж харахад тусалдаг. Та өөрийгөө үргэлж хязгаараасаа илүүг хийж чадна хэмээн түлхэн мөн эргэн тойрон дахь хүмүүсээ хязгаараас нь илүүг хийж чадна гэж итгүүлж, тэдэнд байнга урам зориг өгч байдаг. Өөрийгөө хөгжүүлэх нь таны амьдралын зорилго байдаг.

fw_mission-vision-clouds

Та сэтгэл судлаачдын тодорхойлж байгаа “жинхэнэ” хүн мөн үү?

Сэтгэгдэл үлдээх