Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Хүссэн ажилдаа орно гэдэг боловсон хүчний өрсөлдөөн ширүүссэн өнөө цагт тийм амар зүйл биш гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Ихэнх ажил олгогч байгууллагуудын ажил горилогчдоос хүсдэг гол шалгуурт  бүтээлч байдал , эерэг хандлага , үнэнч шударга байдал, эзэмшсэн чадвар туршлага гэсэн зүйлс ордог. Бүтээлч байдал , эерэг хандлага , үнэнч шударга байдал нь хувь хүний төлөвшил ,  хүмүүжсэн орчин  болон хүрээллээс хамаардаг бол ажилд хэрэг болох гол чадваруудыг олж авах эсэх нь хүнээс өөрөөс нь бүрэн хамаардаг зүйл юм. Тиймээс бид ажил олгогч байгууллагуудын дунд эрэлттэй байгаа гол чадваруудыг жагсаалтыг бэлтгэлээ. 

1.  Adobe Photoshop 

Хэрэв та өөрийнхөө цаашдын карьерийг илүү бүтээлч талруу чиглүүлэн загвар, гэрэл зураг, бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбоотой ажиллахыг хүсэж байгаа бол Photoshop-ийг дор хаяж ахисан түвшинд бүрэн эзэмших хэрэгтэй. 

2.  Microsoft Excel 

Excel гэхээр магадгүй танд амархан сурчих энгийн чадваруудын нэг юм шиг санагдаж байж магадгүй. Гэвч Microsoft Excel  бидний мэддэгээс хавьгүй олон зүйлсийг хийх чадалтай нэг үгээр хэлэхэд  гайхалтай программ юм . Дата шинжилгээ , үр дүнгийн нарийвчлал , прогноз мэдээлэл бэлтгэх гээд гол хэсгүүдийг нь мэргэжлийн түвшинд эзэмшсэн хүмүүс тийм ч олон байдаггүй. Хэрэв та дээрх чадваруудыг бүрэн эзэмшсэн тохиолдолд танд ажлын санал тавих байгууллагууд нилээд хэд байгаа гэдэгт итгэлтэй байна. 

3. Гадаад хэл 

Гадаад хэлний ач тус , үр өгөөж ямар ч салбарт хэзээд хэрэг болдог гэдэгт итгэлтэй байж болно.  Өөр орны хэлийг сурах нь зөвхөн харилцахаас илүүтэйгээр оюун санаа, сэтгэлгээний хувьд давуу тал болж өгдөг. Хоёр хэлийг бүрэн эзэмшсэн хүн нэг хэлтэй хүнээс илүү олон өнцгөөс асуудлыг харж , олон ажлуудыг нэг дор илүү сайн хариуцан ажиллаж чаддаг байна. 

4. Вэб хөгжүүлэгч 

Голлох бизнесийн чиглэлүүд онлайн хэлбэрлүү шилжиж байгаа өнөө үед байгууллага бүр хэрэглэгчидтэйгээ харилцаа холбоогоо сайжруулан , бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулахын тулд чадварлаг вэб хөгжүүлэгчдийг өөрсдийн багт татан ажиллуулах болсон байна. Хэрэв та технологитой холбоотой зүйлсийг сонирхдог бол вэб хөгжүүлэлтийн чадваруудыг сонирхоод үзээрэй гэж зөвлөе. 

5. Олон нийттэй харилцах 

  Та энэхүү чадварыг эзэмшсэнээр зөвхөн СV нь дэрээ бичээд зогсохгүй ярилцлагын шатан дээрээ ч өөрийгөө давгүй илтгэгч гэдгийг харуулах боломжтой.  Ямар ч чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага бай олны өмнө үг хэлэх тохиолдол бий болох л болно.Олон нийтэд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах, хэвлэлийн бага хурал хийх , хурлууд дээр илтгэл тавих , медиатай  харьцах гээд олон нийттэй харилцах чадвар нь асар чухал хэрэгцээтэй байдаг тул байгууллагууд олон нийттэй харилцах мэргэжилтнээ өндрөөр үнэлэн багийн чухал хэсэг хэмээн авч үздэг. 

6. Хайлтын оновчлол – SEO /search engine optimization/

Энэ нэр томьёо магадгүй танд шинэ сонсогдож байж магадгүй.Гэсэн хэдий ч та маркетингаар ажиллахаар төлөвлөж байгаа бол SEO ийн талаар сайн мэддэг байх хэрэгтэй. SEO гэдэг нь search engine optimization/ хайлтын оновчлол / ийн товчлол бөгөөд товч тайлбарлахад өөрсдийн бэлдсэн мэдээлэл , контентийг хайлтын системд оновчтой байршуулан зорилтот хэрэглэгчиддээ хүргэх тухай юм. 

7. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт 

Ямар нэгэн санааг биет болгон  хөгжүүлж хөрөнгө оруулагчийн өмнө танилцуулна гэдэг амаргүй даваа. Үүнтэй адил гарааны бизнесүүдээс авахуулаад байр сууриа олсон томоохон компаниудын хувьд хүртэл бүтээгдэхүүнийг оновчтой хөгжүүлэн хэрэглэгчдэд хүргэнэ гэдэг чадвар шаардах чухал ажиллагаа байдаг. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн олон чиглэлүүд байдаг тул өөрийн сонирхсон нэг чиглэлээр бусдаас илүү сайн мэргэшин сурах нь үр дүнтэй. 

Сэтгэгдэл үлдээх