Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Бизнес хийнэ гэдэг цаасан дээр бичигдсэн төлөвлөгөө , тооны үзүүлэлтүүдээр хязгаарлагддаг зүйл биш. Бизнес хийнэ гэдэг хайрцгаас гадуур сэтгэн асуудлыг шийдэх шинэлэг санаануудыг ургуулан манлайлал, хамтын ажиллагаа , алсын хараа , олон цагийн хөдөлмөртэй уялдуулан гайхалтай бүтээгдэхүүн,үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийн нэр билээ. Энэ удаад бид бизнесээ амжилтад хүргэхэд шаардагдах олон чухал чадваруудыг өгүүлсэн TED яриануудыг уншигч та бүхэнд хүргэж байна.

 1. Jason Fried – Ажил дээрээ бүтээмж муутай байгаа нь таны буруу биш 

2. Simon Sinek – Байгууллагын амжилтанд хүрэх гол нууц бол биеэ үл хайрлан хөдөлмөрлөдөг удирдагч юм.

3. Dan Pink – Шагнал,урамшуулал болон шийтгэл ажлын талбар дээр төдийлөн үр дүнтэй байдаггүй 

4. Linda Hill – Инновацилаг байгууллагуудын удирдагч нар үргэлж шинэ санаа , санаачилгуудыг дэмжин ажилладаг. 

5. Barry Schwartz – Орчин үеийн ажлын газрууд ажиллах хүслийг мохоож болзошгүй байдаг. 

6. Joe Gebbia – Итгэл дээр суурилан амжилттай бизнес бий болгох боломжтой. 

7. Adam Grant – Анхаарал сарних байдал нь бүтээлч байдлийг хөгжүүлж чаддаг. 

8. Adam Galinsky – Та хэдий хүчтэй биш ч гэсэн өөрийн дуу хоолойг бусдад хүргэх бүрэн боломжтой. 

9. Emilie Wapnick – Олон төрлийн сонирхолтой байна гэдэг сайн хэрэг. 

10. David Burkus – Та ажиллагсадынхаа хэдий хэмжээний орлоготойг сайн мэдэж байх ёстой.

Сэтгэгдэл үлдээх