Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Бизнес 

1.Creative LIVE 

Дэлхийн шилдэг экспэртүүдээс бүтээл хичээлүүдийг авах боломжтой. Бизнес болон гэрэл зураг, маркетинг, хэлэлцээр гэх мэт олон хэрэгтэй зүйлсийн талаар эндээс сураарай.

2. Investopedia 

Хэрэв та санхүүгийн удирдлага, хувьцаа болон зах зээлийн шинжилгээний талаар сурах хүсэлтэй бол Invostopedia-д танд хэрэгтэй бүх мэдээлэл бий.

3. Bigger Pockets 

Bigger Pockets бол үл хөдлөх хөрөнгийн талаар шаардлагатай бүх ойлголтууд болон мэдээллүүдийг багтаасан олон нийтийн сүлжээ платформ юм. 

4. Mixergy 

Гарааны бизнес эхлүүлэн амжилтанд хүргэж чадсан энтрпренерүүдаас бизнесийнх нь түүхийг сонсох боломжийг олгох платформ. 

5. General Assembly 

Кодчилол , маркетинг болон бизнесийн талаар онлайнаар сурах боломж

6. Skillshare

Таны бүтээлч байдлыг хөгжүүлэх онлайн хичээл болон төслүүд энд бий.

Гадаад хэл 

7. Duolingo

Гадаад хэлийг үнэгүй сур

8. Memrise

Флэш картууд ашиглан гадаад үгнийхээ санг арвижуулаарай. 

9. Rype 

Дэлхийн өнцөг булан бүрт орших мэргэжлийн багшнараас ганцаарчилсан сургалт авч гадаад хэлээ богионо хугацаанд сайжруулах боломжийг олгодог

Академик сургалтууд

10. Khan Academy 

Энгийн арифметикаас авахуулаад дээд математик , физид, хими, биологи , санхүү гээд 1500+ гаруй видео хичээлүүдийг агуулсан томоохон онлайн академиудын нэг. 

11. ItunesU 

Stanford, MIT , Yale гэх мэт дэлхийн шилдэг хэдэн зуун сургуулиудын лекцүүд, слайд танилцуулгууд, PDF материалууд , кинонууд , аудио хичээлүүд болон кэйс сургалтуудыг та ItunesU-ээс олох боломжтой. Зөвхөн шинжлэх ухааны хэсэг гэхэд л : хөдөө аж ахуй, одон орон судлал, биологи, хими, физик, газар зүй болон экологийн талаарх контентуудыг агуулдаг. 

12. EdX

Шилдэг их, дээд сургуулиудын онлайн хичээлүүдийг үнэгүй хүргэдэг платформ.

Технологи 

13. Treehouse 

HTML ийн үндсэн суурь хичээлүүд болон вебсайт бүтээх , аппликэйшны кодчилол гэх мэт хичээлүүдийг сурахыг хүсвэл Treehouse-аар зочлоорой. 

14. Udacity 

Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдээс суралцаж Nano Degree хүртэх боломж.

15. One Month

Onemonth нь 30 хоногийн хугацаатай ганцаарчилсан олон төрлийн кодчилолын хичээлийг санал болгодог. 

Сэтгэгдэл үлдээх