Шилээр бүрхэгдсэн Iphone 8 , Iphone 8 plus

Танилц. Энэ бол шилээр бүрхэгдсэн IPHONE 8 , IPHONE 8 plus

Өнгөрсөн шөнө буюу АНУ ын баруун эргийн цагаар өглөөний 10  цагт Apple ийн  шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах үйл ажиллагаа Steve Jоbs -ийн нэрэмжит театрт албан ёсоор эхлэн хэрэглэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байсан шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Эдгээр шинэ бүтээгдэхүүнүүд дунд Iphone 8 ба Iphone 8 plus ухаалаг утаснуудаас гадна  Apple TV , Apple Watch ийн шинэ загварууд болон ухаалаг гар утасны дараагийн 10 жилийг тодорхойлох Iphone X танилцуулагдлаа. iPhone 8 ын хувьд өмнө бидний та бүхэнд мэдээлэлж байсны дагуу хэмжээний хувьд өмнөх Iphone той ижилхэн хэмжээтэй бөгөөд хүчин чадлын хувьд хүлээж байсанчлан хамаагүй илүү өндөр үзүүлэлттэй болсноос гадна утасгүй цэнэглэгч төхөөрөмжтэй нийцэж ажилладаг болсон , ус тоосны сайжруулсан хамгаалалт гэх мэт шинэ  сайжруулалтууд нэмэгджээ.

  • Бүрэн шилээр бүрхэгдсэн шинэ гадаргуу

  • Ус болон тоосны сайжруусан хамгаалалт

 

  • Шинээр гарсан Iphone 8 , Iphone 8 plus утаснууд тус тусдаа Retina HD дэлгэц.
  • Өмнөх процессор болох A 10 Fusion иас 70 хувиар илүү хүчтэй , 6 цөмтэй A11 Bionic процессор. Мөн үндсэн 2 гүйцэтгэлийн цөм нь 25 хувиар илүү хурдан ажиллах боломжтой.
  • A 10 Fusion -оос 30 хувиар илүү хурдан ажиллагаатай Apple йн зохион бүтээсэн анхны GPU график процессороор тоноглогдсон.
  • Илүү хурдан , хүчтэй сенсор  болон  зураг болон видео бичлэгэнд зориулсан оптикал дүрс тогтворжуулагчтай 12 МП шинэ камер

  •  Утасгүй цэнэглэгчтэй нийцэж ажилладаг болсон .

  • Iphone 8 , Iphone 8 plus , AirPods , Apple Watch ийг утасгүйгээр цэнэглэх төхөөрөмж Airpower Mat

 

  • Үнийн хувьд өмнө нь мэдээлэлж байсанчлан дараах үнэтэйгээр худалдаалахаар болсон байна.

Iphone 8 128Gb – 699$, 256gb – 849$ ,

Iphone 8 plus 128gb – 799$ ,  256 gb -949$

 

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх