Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

2016 онд хийгдсэн ажлын байран дээрх сэтгэл ханамжийн судалгааны үр дүнгээс үзэхэд өдөр тутам нэг төрлийн ажилбараа хийдэг хүмүүсийн ихэнх нь ажилдаа сэтгэл ханамжгүй байдаг гэсэн үр дүн гарчээ. Хийж буй ажилдаа сэтгэл ханамжтай байна гэдэг ажлын орчин, цалин , хийж буй ажил гээд олон зүйлсээс шалтгаалдаг. Тэгвэл Ryan гэх ердөө 6 настай хүүгийн хувьд энэ бүхэн бүгд түүний хүссэнээр бүрджээ. Тэрээр Youtube дээр шинэ, сонирхолтой тоглоомуудыг танилцуулахын зэрэгцээ туршиж буй бичлэгээ байршуулснаар жилд 11 сая ам.доллар олдог.

Та дотроо худлаа байлгүй-дээ гэж бодож байж магадгүй. Гэвч энэ нь интернет орчин хэрхэн хавтгайрч , хүн бүхэн дуртай зүйлээрээ мөнгө олох боломжтойг илтгэж буй бодит үнэн юм.

Ryan болон түүний эцэг, эхийн ажиллуулдаг Ryan ToysReview хаяг 10 сая дагагчтай бөгөөд Форбес сэтгүүлийн мэдээлэлж буйгаар Ryan-ий жилийн татварын өмнөх орлого нь 11 сая долларт хүрснээр түүнийг найм дахь хамгийн өндөр орлоготой Youtuber болгож байгаа аж. Ryan-ий youtube хаягийг эцэг, эх нь түүнийг ердөө дөрвөн настай байхад нээсэн бөгөөд хоёрхон жилийн дотор хэдэн тэрбум хандалтыг авч чадсан байна. Түүний аварга өндөгнүүдтэй бичлэг цахим орчинд вирал болсноос хойш түүний хаяг багачуулын дунд хамгийн өндөр хандалттай хаяг болж чадсан байна. Үүний дараагаар шинжлэх ухааны багшаар ажилладаг байсан Ryan-ий ээж Loann ажлаасаа гарч бүх цагаа Ryan-ий бичлэгүүдийг хийхэд зарцуулж эхэлжээ.

Хүүхэд бүрийн мөрөөдлөөр амьдарч буй Ryan

Ryan нэг өдөр Ээжээсээ . Ээжээ яагаад бусад бүх хүүхдүүд Youtube дээр өөрсдийн гэсэн сувагтай байхад надад байхгүй байгаа юм бэ ? гэхэд Ryan-ий ээж Loanin Тиймээ , бид хийж чадна шүү дээ , гээдл хаягаа анх нээсэн аж.

Түүний тэрбум хандалт авсан видео.

 

Түүнд 800 сая хандалт авсан видео ч мөн бий.

Сэтгэгдэл үлдээх