Таны оюун ухааны цар хүрээг тэлэх хүчирхэг 10 зуршил

Таны  оюун ухааны цар хүрээг тэлэх хүчирхэг 10 зуршил

Эрүүл байхын тулд булчингаа ажиллуулах хэрэгтэй байдаг шиг таны тархинд ч гэсэн дасгал хийх хэрэг гарна. Өдөрт хэдхэн минут оюуны дасгал хийснээр таны сэтгэх чадвар нэмэгдэх төдийгүй ой санамж сайжирч, оюун ухаан тань тэлдэг байна. Тэгвэл бид таны ухааны цар хүрээг тэлж, оюуныг ажиллуулах  гайхалтай 10 зуршлыг өнөөдрийн энэ сайхан нартай, хүйтэн өдөр энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.

  1. Ажигла

Харах нь ажиглахтай адилгүй бөгөөд ажиглах гэдэг нь та харж буй зүйлсдээ дүгнэлт өгөхийг хэлнэ. Ажиглах үедээ та өмнө нь анзаарч байгаагүй олон зүйлсийг мэдэж авдаг. Эргэн тойронд байгаа зүйлсээ ажигла, төсөөл.

  1. Суралц

Та ямар ч асуудалд нээлттэй хандаж, тасралтгүй суралцаж байхад таны тархи илүү ихийг мэдэж авах хүсэлтэй болчихдог ба энэхүү үйл явц зогсолтгүй ажилладаг. Хэрэв тодорхой салбарт ихээхэн мэдлэгтэй хүнээс ямарваа зүйлийг сурах боломж танд олдсон бол тэр боломжийг алдалгүй ашигла.

  1. Сонс

Эргэн тойронд буй дуу чимээг сонсох үед та ертөнцийн нэгээхэн хэсгийг өөртөө шингээж байдаг. Та гадуур алхах үедээ бусдын юуны тухай хэрхэн ярьж байгаад анхаарлаа хандуулах гэж оролдоод үзээрэй. Тэдний хэрэгт дурлаж байгаад бус бусад хүмүүс хэрхэн боддог тухай ойлголт авах гэж.

  1. Турш

Та өөрийнхөө тайван байдлыг алдагдуулалгүй, шинэ зүйлсийг туршиж үзэлгүй явах тусам амьдрал болон бодлыг тань өөрчилж болох илүү сайхан саналуудаас хоцорч болох юм. Таны анхаарлыг татаж буй хичээл, элдэв сонирхолтой сэдвийн тухай мөн ямар ч мэдлэггүй салбарыг сонирхоод үзэхэд илүүдэхгүй.

  1. Хүрээгээ тэл

Өөрийн суурь болгон их сургуульдаа анхны олж авсан мэдлэгтэйгээ үлдэх хэрэггүй. Бүх зүйлсэд асуулт тавь. Тавьсан асуулт бүрдээ хариулт авах төдийд таны мэдлэг өргөжин, тархи тань зөвхөн нэг төрлийн мэдээллийг хангалттай гэж авч үзэхээ болино.

  1. Ярь

Эргэн тойронд байгаа хүмүүсээсээ суралц. Тархиндаа удаан хугацаагаар хадгалсан өчүүхэн ч атугай мэдлэгээ бусадтай хуваалц. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, мэдлэгээ харилцан солилцож мэдэж авсан шинэ мэдээлэлд тулгуурлан шинэ бодлуудыг тархиндаа бий болго.

  1. Хөгжүүл

Бие, ухаан хоёр нэг л зүйл. Хэрвээ нэг нь хангалттай хэмжээндээ сайн ажиллаж чадахгүй бол нөгөө нь түүний оронд ажиллах шаардлагатай болно. Өдөрт дор хаяж 20 минут оюуны дасгал хийж тархиндаа хөгжих боломжийг олгоорой.

  1. Төвлөр

Төвлөрөх үедээ тархин дахь бодлуудаа анзаарч, ямар бодлууд урсаж байгааг  мэдэж чадвал та өөрийнхөө тухай илүү ихийг ойлгоно. Энэ үед тархи тань өөрийгөө ойлгож, та ч тархиа амраах нь ямар сайхан байдгийг мэдрэх болно.

  1. Боломжуудыг дүгнэ

Хайрцгаас гадуур сэтгэ, логиктой цор ганц час хийсэн хариултыг хайхын оронд боломжит бүх хариултыг хай. Ямар ч тохиолдолд тохиож болох байсан асуудлын шийдвэрийг бодохоо бүү зогсоогоорой.

  1. Өөрийн ухаанаа сорь

Өөрийгөө өөр орчинд аваачихад буруу зүйл огт байхгүй. Бид тархиндаа шинэ ертөнц бүтээх үед бүх зүйл биелэх боломжтой мэт санагдах нь өөрийнхөө тархийг ажиллуулж байгаа хэрэг юм. Энэ арга таны хошин шогийн мэдрэмж хүртэл эерэгээр өөрчилдөг.

Эдгээр аргуудын ашигтай талуудыг олж авахын тулд өдөр бүр хэрэгжүүлэх хэрэгтэй. Сонс, ажигла, мөн амьдарч буй дэлхийгээсээ ашиг олж ав.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх