ТАНЫ ТАНИХГҮЙ ШИЛДЭГ ХАМТРАГЧ

ТАНЫ ТАНИХГҮЙ ШИЛДЭГ ХАМТРАГЧ

Олны нүдэнд төдийлөн тусдаггүй ч онцгой увдистай мэт урьдчилан таамаглахын аргагүй, уран сэтгэмжтэй, зөн совинтой, сониуч, алсын бодолтой ч гэмээр хүмүүс ихэнхдээ бүтээмж өндөртэй байдаг. Таны ойр орчимд ийм төрлийн хүн байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Ийм хүмүүстэй хамтарч ажиллахад та тэднээс ихийг суралцаад зогсохгүй таны сайн хамтрагч байж чаддаг.

Тэдний оюун бодол дахь шинж чанараас:

Тэд маш их мөрөөддөг.

Тантай ярилцаж байхдаа таныг анзаараагүй байхад тэд өөрийн бодлын ертөнцдөө оччихсон мөрөөдөж байж болох юм. Энэ тохиолдолд та тэдэнд анхаарлаа төвлөрүүлсэнгүй гэж дургүйцэх хэрэггүй. Учир нь энэ тэдний шинж чанар гэдэгт итгэ.

Тэд маш амархан уйддаг.

Тэд дургүй зүйлдээ удаан төвлөрч чаддаггүй. Үргэлж л шинийг суралцах боломжит орчин хайж байдаг. Тэднийг тавтиргүй эсвэл хүссэнээрээ нэрлэж болох ч энэ шинж чанар тэдний генд үргэлж оршин байдаг.

photo-1428949230486-4f567a30819c

Тэд хүүхдийн нүдээр хардаг.

Энэ тэдний оюуны хэзээ ч өсөж томордоггүй хэсэг. Үүнийг харин хэн ч анзаардаггүй. Магадгүй орчлон ертөнцийг хүүхдийн нүдээр харж сэтгэдэг энэ шинж чанар тэдний гайхалтай сэтгэн бодох, төсөөлөн харах чадварын нууц байх.

Тэд жинхэнэ ажил ярьдаг.

Таны таашааж буй зүйлийн тухай хэн нэгэн өөр бодолтой байхад та тэр хүнийг бүтээлч, шинийг санаачлагч, чадварлаг нэгэн гэж хүлээн зөвшөөрөхөд амаргүй байдаг биздээ. Үнэндээ бүтээлч, шинийг санаачлагч нар өөрсдийн мөрөөдлийг дагах хандлагатай байдаг.

photo-1444653389962-8149286c578a

Тэд цагаа ихээр алддаг.

Тэд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг ч өөрт гаргах цаг заваа орхигдуулсан байх нь ч бий. Тэдний толгойд шинэ санаа орж ирэх төдийд л идэх, унтаж амрахаа ч умартан ажиллаж чаддаг.

Таныг унтаж байхад тэд ажиллаж байдаг

 Тэдний онгод хэзээ орж ирэхийг хэн ч мэдэхгүй. Таныг унтаж байхад ч тэдний онгод орж болно. Иймээс тэдэнд ажлын цагийн хуваарь тулгах хэрэггүй.

write-593333_1920

Тэд боломжийг хардаг.

Ихэнх хүмүүс тулгарч болох бэрхшээлийг хардаг бол тэд боломжийг хардаг. Тэд өвөрмөц аргаар асуудлын сайн талаас нь харж, гайхалтай аргаар тулгарч буй бэрхшээлийг даван туулдаг.

Тэд ажилдаа дурладаг бас ажлаа үзэн яддаг.

Тэдний бүтээлч байдлыг өөрчлөх ямар нэгэн нууцлаг үйл ажиллагаа тархинд нь явагдаж байдаг. Тэдний хийсэн ажил нь таалагдахгүй байсан атлаа маргааш нь түүнд таалагдаж эхлэх гэх мэт. Тиймээс тэд ажилдаа дуртай байлаа гээд үргэлж тийм байна гэсэн үг биш.

photo-1456406644174-8ddd4cd52a06

Тэд даруу төлөв ч өөрөөрөө бахархах сэтгэлтэй.

Тэд хэзээд суралцахад бэлэн байдаг ч энэ нь тэдний шинэлэг санаа, бүтээл нь бий болоход битүүхэндээ бахархах сэтгэл төрж өөртөө итгэлтэй болгодог.

Тэд зоосны нөгөө талыг хардаг.

Ямар нэгэн асуудлыг нөгөө талаас нь харах арга ухаанд суралцсан байдаг. Энэ нь тэднийг аливаа асуудлаас хялбархан гарахад тусалдаг.

80652197

Тэд хязгаарлалтад дургүй.

Дүрэм журам, хил хязгаар тэдэнд тохирохгүй. Харин ч тэдний дургүйг хүргэж, бүтээмжийг нь бууруулдаг. Ихэнх алдартай уран бүтээлчид түүхэндээ аливааг хүчтэй эсэргүүцэгч байсан байдаг.

Тэд тоонд дургүй.

Аажим аажимдаа тэд таныг хийж буй зүйлээрээ алмайруулах болно. Харин тэдний ихэнх нь математикийн холбогдолтой, тоотой холбоотой ажилд дургүй байдаг.

Тэд гайхалтай ажиглагчид.

Тэд ажил үүргийн жижиг хэсэг бүрийн нарийн ажиглаж чаддаг. Ихэнх хүмүүс тэдний дараагийн шинэлэг санааг маш тэвчээртэйгээр хүлээж, түүгээр ч сэдэлжих хандлагатай.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх