Дэлхий хэмжээнд тулгарч буй усны хомсдлоос сэргийлэхэд туслах “Nebia” шүршүүр

Дэлхийн дулаарлаас болж олон газар нутагт уур амьсгал солигдож байна гэсэн мэдээлэл цацагдсаар байна. Сан-Францискогоос үүсэлтэй старт ап компани болох Nebia уг асуудалд анхаарал хандуулж хүмүүс өдөр бүр урт хугацаагаар хэрэглэж буй шүршүүрний асуудалд төвлөрч эхэлжээ. Ингээд тэд усны хэрэглээг хамгийн багадаа 25% бууруулж чадах шүршүүрийг зохион бүтээжээ.

Nebia-Shower-4

Энэхүү шүршүүр нь энгийн шүршүүрээс 10 дахин бага усыг цацдаг ба үүгээр дамжуулан хэдэн мянган тонн усыг буюу нийт хэрэглээний усныхаа 70%-с илүүг буюу жилд 200 тэрбум галлон усыг хэмнэж чадах юм.

Та бид ч мөн адил шинэ шинэлэг технологийг хэрэглэн өөрийн багахан мөртлөө асар том үр дүнг авчрах үйлдэлд нэгдэх боломжтой юм

Таны хөдөлгөөнөөр цэнэглэгдэх Ухаалаг утасны батарей

“Ampy” брэнд хөдөлгөөнөөс кинетик энерги гаргаж ухаалаг утсаа асаах боломжийг олгож эхэллээ. Энэхүү төхөөрөмж нь таныг алхах болон ямар нэгэн хөдөлгөөн хийхэд энергийг бүрэлдүүлж батарей цэнэглэх зориулалттай юм. Түүнчлэн та уг батерейгаа гэртээ энгийн залгуурт ч цэнэглэж болох ба энгийн утасны батерейтай ижил хэмжээний жинтэй.

AMPY_run_male

Дасгал хөдөлгөөн хийх үедээ цэнэглэхээс гадна хаана ч байсан бүр халаасандаа хийгээд явсан ч цэнэглэж болно шүү!

amply-e1412815533261

Түүнчлэн утасны батерейгаа хэр зэрэг цэнэглэгдэж байна гэдгийг Ampy аппликейшнээр дамжин хянах боломжтой

AMPY_2

Утсыг тань гэмтэхээс хамгаалахын хажуугаар Шинэчлэгдсэн мэдээллүүдийг хүргэх OAXIS гар утасны кейс

“Inkcase i6” буюу 4.3 инчтэй бүх төрлийн Iphone6-д тохирсон гар утасны кейс нь тааламжтай бөгөөд уншихад хялбархан байдлыг танд мэдрүүлнэ. Энэ нь тухайн утастай wireless болон bluetooth-р холбогддог ба утасныхаа дэлгэцийг солихгүйгээр яг л дэлгэцээр харж буй мэт чанар, нягтралтайгаар хэрэгтэй мэдээллээ уншиж чадах юм.

Untitled-1

Та уг кейсээр дамжуулан цаг агаар, хувьцааны индекс болон бусад өдөр тутмын мэдээллийг авч и-мэйл хаягаа ч мөн давхар хянах боложмтой. Дашрамд дурдахад уг кейсийг ажиллуулахад таны утасны цэнэг унахгүй юм. Энэ загварын кейс нь 4.2мм-ийн нимгэнтэй ба та утсыг төрөл бүрийн гэмтлээс маш сайн хамгаалж чадахаараа бас нэгэн давуу талтай юм.

inkcase002

Сэтгэгдэл үлдээх