Бүхэл бүтэн “10 000” доллараар ганц ширхэг костюм авна гэдэг хэтэрхий их мөнгө биш гэж үү?. “Ямар хүмүүс нь тийм их мөнгөтэй байдаг байна аа?” Харин үүний хариулт бол таны бодож байгаагаас ч их залуучууд байна. Kiton-ы хувцасны мэргэжилтнүүдээс л асуугаад үз, хэн шүүгээндээ улирал бүр таван костюм сольж өмсдөг чансаатай байна вэ гэдгийг.

Нэг жишээ дурдвал, “Game of Thrones”-ийн Micheal Huisman Италийн дээд зэрэглэлийн костюмыг үнэхээр төгс сайхан өмсөж чадсан нь GQ сэтгүүлийн сүүлийн үеийн хамгийн сенсацтай мэдээгээр шалгараад байгаа юм. Тэгэхдээ л энэ чинь 10 000 доллар шүү дээ!? (яг үнэндээ татварыг нь хасаад 9840 доллар л доо). Гэхдээ чи эхлээд цэвэр ноолуурыг нь харахад л бусад гар аргаар хийсэн бүтээлүүдтэй харьцуулахад яагаад ийм үнэтэй байгааг ойлгох болно.

Энэ костюмын ялгааг нь харуулсан дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулъя:

12

1.Мөрний хэсэг

Ханцуйг нь тогтоож, мөр хэсэг дээр ажиллах нь Kiton-ы хэлдгээр “Оёдолчны мэс засал” билээ. Энэ нь нэг үгээр мастер оёдолчны чадварыг гаднаас нь болон дотроос нь бүрэн гаргаж чаддаг тийм л ажил юм. Мөн тэрээр хүрмээ болгоомжтой эргүүлэнгээ мөр ханцуй огтлолцсон хэсгийг нягт нямбай холбож гараараа оёдог билээ. Харин үр дүнд нь: маш цэвэрхэн гөлгөр, дугуйрсан хэлбэртэй бат бөх мөр

2.Хүзүү болон зах хэсэг

Хүний яг юу өмссөнөөс илүү тухайн хүний царай зүс илүүтэйгээр бусдын анхаарлын төвд байдаг. Тиймээс ч зөвхөн хамгийн сайн туршлагажсан оёдолчид хүзүү болон захын огтлолцдог хэсэг дээр ажиллах зөвшөөрлийг авсан байдаг байх. Тийм ч учраас оёдол гэж бараг л байхгүй мэт харагддаг байх тийм үү?

3.Оёдол                                                

Зөөлөн болон ноолууран материал оёдол тавих боломжгүй маш хөнгөн байдаг. Гэвч энэхүү хүрэм нь зүгээр таны анхаарлыг татаагүй гэдгийг санаарай. Kiton-ы мастер оёдолчид 2 ширхэг оёдол нэмсэн ба эдгээр нь маш нарийн чимхлүүр оёдол ууд юм. Үүгээрээ энэхүү хүрэм нь эзнээ илүү нарийхан галбиртай харагдуулж чадна гэдгийг баталж байгаа юм. Эдгээр маш нарийн оёдол, бусад үйл ажиллагаа нь голдуу гар аргаар хийгддэг ба үүнийг “mezzo punto riprese” гэж нэрлэгддэг.

4.Товчны нүх

Жижиг сажиг зүйл ч гэсэн нүдэнд өртөхдөө амархан байдаг. Товчны нүх хүртэл маш тод харагдаад л өнгөрдөг. Тус бүр алх болон сийлбэрийн хутга ашиглан гар аргаар зүсэгдсэн дууссаны дараа “cordoncino” гэдэг ирмэгийн оёдлоор оёж дуусгадаг байна (Италиар бол “little cord”). 137 ширхэг жижиг cord /бүч, уяа/ ашиглан нүхийг тойруулан томсгож Kiton-ы тэмдэглэгээг хийдэг байна.

5.Өмд

Гэнэт шувтарч унахаас сэргийлэн Kiton “Х” хэлбэрийн бүс маягийн зүйлийг ашигладаг. Цахилгааны дээр байдаг жижиг материалын зүйл нь шууд бүстэй холбогдсоноор урд хэсэгтээ гөлгөр байдлыг бий болгож чаддаг байна.

6.Бүсний хэсэг

Чи сандал дээр суух эсвэл, тонгойх, эргэх үед өмд чинь чамтай л цуг хөдөлнө гэсэн үг. Энэнээс илүү хөдөлмөөр байгаа бол “catenelle” гэж дуудагдах хатгамал даавуун гинж нь таны цамцыг өмд нь дотор чинь байлгасаар байх зориулалттай юм.

Эх сурвалж: GQ 

Сэтгэгдэл үлдээх