Хүн төрөлхтөний бүтээсэн гайхамшигт дэвшилтэт технологийн  ачаар шинэ нээлт, хүний мэдэж болох мэдлэгээ улам өргөжүүлсээр байгаа ч тэдгээр эрдэмтдээс гадна технологийг хэрэглэгчид бидний тархи илүү залхуурлын хэлбэрт шилжиж байна. Японы судлаач Кимура Аяако гар хумхин зүгээр сууж, тархиа үл ажиллуулан, бэлэнчилэх сэтгэлгээг “Тархины тураал” хэмээн тодорхойлсон байдаг.

Суларсан булчинг фитнэсст яваад чангалж болох юм. Харин та суларсан тархиа хэрхэн чангалахаа мэдэж байна уу? Бид танд хэрэг болохуйц тархины фитнессийн талаар багахан мэдээлэл хүргэж байна.

 1. Шалгалтынхаа өмнө алх

Иллинойс мужийн их сургуулийн доктор Чак Хилманы хийсэн судалгаандаа шалгалтын өмнө 20 орчим минут элдвийг бодолгүй алхах нь тархины эргэн санах үйл ажиллагааг сайжруулдаг болхыг нотолжээ. Энэ дасгал нь тархины санах ой, хүчийг нэмэгдүүлдэг байна.

alejandroescamilla-dude-walkin

 2. Чангаар орилж унш

Чангаар орилж унших нь бага зэрэг энгийн биш сонсогдож байж магадгүй. Гэхдээ чангаар дуудаж уншсаныхаа дараа уншсан зүйлээ хир сайн санаж байгаадаа та итгэхгүй л болов уу. Харин энэ аргыг хүн ихтэй газар эсвэл номын санд туршаад хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

photo-1453738773917-9c3eff1db985

 3. Өөрийгөө шагна

Энэ арга эрчүүдэд маань инээдтэй сонсогдож байж болох юм. Зүгээр л хэрэгжүүлээд үзээрэй.

Олон гадаад шинэ үг цээжилснийхээ дараа эсвэл уншиж ойлгох бүртээ өөрийг тань баярлуулахаар, хийх дуртай зүйлээ шагнал болгон барьцаалж яагаад болохгүй гэж. Тэр л шагналаас авах сэтгэл ханамж тань урьд урьдийнхаасаа ч илүү үнэ цэнэтэй санагдах болно.

photo-1453834190665-46ff0a1fbd5a

 4. Тамхинаас гар

Тамхи татах нь хүний тархины үйл ажиллагааг удаашруулах сөрөг нөлөөтэй

photo-1454510175299-b6760173fb14

 5. Зогс

Бидний бие махбодь үргэлж хөдөлгөөнтэй байх зорилготой боловч өдрийн ихэнх цагийг 12 ба түүнээс дээш цагийг бид сууж өнгөрөөдөг байна. Хэт удаан суух, хөдөлгөөн багатай байх нь бидний тархийг зогсонги байдалд оруулж бие организмын хувьд ч сөрөг нөлөөтэй.

НАСА-гийн эмч асан доктор Жоан Верникос тогтмол сууж ажиллахаас үүдэлтэй өвчний нөлөөг саармагжуулж хамгийн сайн аргыг олсон нь илүү дасгал хөдөлгөөн хийх, эсвэл алхах тухай биш байсан юм. Харин тэрхүү хялбар шийдэл нь өдрийн турш тогтмол 30-аас доошгүй удаа сул зогсох арга байв. Ингэж сул зогсох нь тархины үйл ажиллагааг сайжруулж, бие махбодиййн өвчлөлөөс ч хамгаалдаг байна.

a699942a

 6. Байгалийн сайхныг бишир

Сэтгэл гутрал болон ядарсан үед дотор сэргээх шилэгдмэл аргын нэг бол агаарт гарах. Ууланд гарах, байгалын сайхныг бишрэх нь танд эрч хүч, урам зориг, таашаал, мөн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Тооцооллоор байгальтай харилцах цаг гаргаснаар таны тархины санах ой болон анхаарал төвлөрөлт 20% -иар сайжирдаг.

photo-1424169292451-7c28a6053189

 7. Үргэлж суралц

Алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн “Чи сурхаа зогсоосон үед үхэж эхэлнэ” гэж хэлсэн байдаг.

Та шинийг сурахгүй, тархины үйл ажиллагаагаа зогсоох үед ажиллагаагүй байгаа мэдрэлийн холболтуудад нөлөөлж таны тархины зарим хэсэг нь хатингаршиж эхэлдэг. Энэ нь ой тогтоолыг муутгаж, сэтгэн бодох чадварыг бууруулдаг.

Азаар бид насан туршдаа суралцаж болох түүхэн дэх хамгийн агуу цаг үед амьдарч байна.

photo-1444427169197-de497742b62d

 8. Дуу хөгжим сонс

Дуу хөгжим, хөгжмийн аялгуу сонсох нь баруун, зүүн тархийг нэгэн зэрэг ажиллуулдаг бөгөөд санах ой, анхаарал төвлөрөлт, хэлний ур чадвар, бие бялдрын зохицуулалтуудыг нэмэгдүүлдэг тустай.

Хөгжмийн зэмсэг тоглох нь хөгжим сонсохтой харьцуулбал илүү үр дүнтэй ба оюун ухааны хөгжлийн хувьд ч гэсэн илүү сайн байдаг.

photo-1415201364774-f6f0bb35f28f

Сэтгэгдэл үлдээх