Нэгдэх өдөр LG нь тус компанийн Stylus 2 утас нь DAB + Радио суурилуулсан дэлхий дээрх анхны ухаалаг утас боллоо гэж зарлалаа. Гол онцлог нь хүмүүс өөрсдийн дуртай радио сувгууд болон дуунуудаа нэг мигабайт дата ч ашиглах шаардлагагүй сонсох боломжтой болсон юм. LG компани нь Олон улсын DMB групптэй хамтран утсанд тус технологийг суурилуулж чадсан байна.

Stylus 2 утсанд DAB+ чип болон тусгай аппликэйшн суулгаснаар хэрэглэгчид нь дижитал радио сувгууд, нэвтрүүлгүүд сонсох боломжтой болох юм. Мөн тухайн нэвтрүүлэг, сувгууд нь тухайн радио долгионыг интернэттэй холбож өөрсдийн аппликэйшнаа хөгжүүлж болох юм. DAB+ -ашигласнаар хэрэглэгчид уламжлалт FM радиогоос илүү сайжруулсан дуун чанартай, илүү олон сувгууд сонсох боломжтой.

5.7 инч бүхий Stylus 2 утас нь 145 грам жинтэй бөгөөд төмөрлөг гадаргуутай мэт утас юм. Энэхүү утас нь титаниум болон цагаан гэсэн 2 өөр өнгийн сонголттой. Stylus 2 утсанд нано гадаргуу бүхий хатуу үзэг дагалдаж ирэх бөгөөд энэ нь автоматаар калиграф хэлбэрийн фонтоор бичигдэх ба LG нь тухайн утсанд үзэгний тусгай цэс суурилуулсан байгаа болно.

 “Бид хурдацтай дэвшиж буй DAB+ дижитал радио технологийн хөгжилд маш түргэн хариу үйлдэл хийж ухаалаг гар утсаар дамжуулан цоо шинэ мэдрэмжийг харилцагчиддаа өгөхийг зорилоо” хэмээн LG Electronics Mobile Communications Company-ийн Гүйцэтгэх захирал Жүно Чо хэлэв.

“5.7 инч бүхий том дэлгэцээр /1 ваттийн хүчэн чадал бүхий спикер болон 3000 mAh салгах боломжтой батерей/  LG Stylus 2 утас нь баялаг, мульмедиа контентийг хүлээн авч үзэхэд хамгийн төгс төгөлдөр төхөөрөмж байх болно.

IDAG-ийн ерөнхийлөгч Гуннар Гарфортс нь LG компанитай хамтран түүхэндээ өөрчлөлт авчирсан ухаалаг гар утсыг нэвтрүүлж байгаа нь тун бахархалтай хэрэг хэмээжээ. Мөн “Энэ том өөрчлөлтөөр дамжуулж бидний харилцагчид шинэ функцыг ашиглаж, медиа компаниуд илүү дэвшилтэт агаар дээр чөлөөтэй радиогоор нэвтрүүлгээ дамжуулснаар цоо шинэ олон тооны харилцагчид хүрч чадна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлснээр Интернэт болон радио нэвтрүүлэг дамжуулалтыг ийнхүү холбож чадсан байдал нь ирээдүйд маш өргөн хүрээний боломжийг нээж өгч байгаа тухай илэрхийлэв.

LG компани нь энэхүү шинэ технологи бүхий ухаалаг гар утсыг Бэлги, Герман, Итали, Нидерланд, Норвег, Англи, Австрали зэрэг улсуудад албан ёсоор нэвтрүүлж, нээлтээ хийхийг төлөвлөж байгаа юм байна. Гэхдээ хойд Америкийн зах зээлд одоохондоо нэвтрүүлэх төлөвлөгөөгүй байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх