Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

2015 оноос эхлэн хийгдэж эхэлсэн хэмээн цуураад байсан хамгийн алдартай хүүхэлдэйн кинонуудын нэг болох “Toглоомын түүх” -ийн дөрөв дөх ангиийн албан ёсны нээлтийн товийг Disney болон Pixar нар зарлалаа. Өмнөх Тоглоомын түүхийн ангиуд дээр олон найруулагч , зохиолчид ажиллаж байсан бөгөөд энэ удаагийн дөрөв дэх ангийн зохиолыг Thor:Ragnarok-ийн зохиолыг бичсэн Стефани Фолсом бичжээ. Ирэх 2019 оны 6-р сарын 21 нд нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байгаа тус ангийн үндсэн өрнөлийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа хэдий ч өмнө нь тус ангийн талаар Woody болон гуравдугаар ангид үзэгдээгүй Bo Peep нарын тухай гарах болно гэсэн мэдээллүүд цацагдаж байсан юм.

Reach for the post-it! Toy Story 4 comes to theatres on June 21, 2019. 🎉🎨: @kimmybirdsell and @vincent_salvano

Posted by Toy Story on Friday, April 6, 2018

Сэтгэгдэл үлдээх