Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Токио гийн загварын долоо хоног эхэлж Шибуяа гийн гудамж Япончуудын өнгөлөг сонирхолтой , өвөрмөц гудамжны хувцаслалтуудаар дүүрлээ.  Гоша Рубчинский , Gucci , Helmet Lang гэх мэт нэртэй брэндүүдийн лого олон загварын хорхойтнуудын хувцсан дээр харагдаж байна.

Энэ улирлын Токиогийн загварын долоо хоногийн гол онцлог нь загварын хэвшмэл ойлголтыг бүр мөсөн эвдсэн өвөрмөц гудамжны хувцаслалтыг бүрдүүлсэн байдал юм. Цээж хүрсэн жийнсэн өмд , өмдний шуумгийг кантаар ороосон байдал гээд бусад загварын долоо хоногууд дээр харагдахгүй өвөрмөц загваруудыг зөвхөн Токиогийн загварын долоо хоногоос харах боломжтой байдаг. Ингээд Токиогийн гудамжийг чимэж буй гудамжны хувцаслалтуудтай танилцацгаая.

 

Сэтгэгдэл үлдээх