Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Загвар зохион бүтээгч Томми Хилфигэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувцасны загварыг дараагийн түвшинд хүргэхээр ажиллаж эхэлжээ. Энэ долоо хоногт тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хаврын гурав дах коллекцио танилцуулла.

Хилфигэр анх 2016 онд  хувцас , загварын салбарын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан үйл ажиллагаа явуулдаг Runway Dreams ашгийн бус байгуллагатай хамтран анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хувцасны цуглуулга гаргаж байсан юм. 2017 онд Хилфигэр хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн хүмүүст зориулсан анхны хувцасны цуглуулга гаргажээ.

Энэ удаагийн Хилфигэрийн гаргаж буй гуравдах удаагийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан цуглуулга нь жийнс , өмд , хүрэм , даашинз , шорт , банзал гэх мэт бүх төрлийн хувцаснуудыг багтаажээ. Эдгээр цуглуулгад багтсан хувцаснууд загварын хувьд Хилфигэрийн үндсэн  хэв маягтай ижилхэн харагдаж байгаа хэдий ч соронзон товч , тохируулагтай эмжээр , наалддаг холболтууд гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү амар байлгах сайжруулалтуудыг нэмжээ.

 

ТОММИ ХИЛФИГЭР АНХ 2016 ОНД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ЦУГЛУУЛГА ГАРГАЖ БАЙСАН ЮМ. 

Сэтгэгдэл үлдээх