Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Удаан хүлээлгэсний эцэст оддын дайны үндсэн цувралын 8 дахь анги болох “StarWars: Last Jedi”  албан ёсны трэйлэр цацагдлаа.  Энэ удаагийн ангид оддын дайны шүтэн бишрэгчдийн хувьд бурхан мэт хүндлэгдсэн Luke Skywalker буюу Mark Hammill- ийн эргэн ирэлтээс гадна жүжигчдийн багт Benicio Del Toro , Laura Dern , Kelly Marie Tran нар нэмэгдсэн байна.Үйл явдлын хувьд өмнөх ангийн сүүлийн хэсэг болох Finn , Luke хоёрын уулзалтаас эхлэн үргэлжлэх бололтой.  Үндсэн өрнөлийн хувьд тодорхой мэдэгдсэн зүйл бага байгаа хэдийч нээлтйин тов буюу 12 сарын 15 хүртэл олон сонирхолтой трэйлэр , киноны хэсгүүд цацагдана гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх