Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Өнгөрсөн шөнө Apple ийн шнэ бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагаан дээр танилцуулагдсан нэгэн сюрприз бол Iphone X байлаа. Тим Күкийн онцлож буйгаар хаалаг утасны дараагийн 10 жилийн эхлэлийг тавьсан тус утас нь хүчин чадал болон хэлбэр хийцийн хувьд үнэхээр шинэчлэгдэж чадсан загвар болсон байна.

Үндсэн үзүүлэлтүүд

  • A11 Bionic процессор: 6 цөмтэй, 64 бит, 4,3 тэрбум дамжуулагчтай
  • Өмнөх загвараас 30 хувиар хурдан GPU график процессор
  • Super Retina дэлгэц/OLED технологи/ – 455 ppi нягттай
  • Царай таних системтэй /Face ID/
  • 5,8 инчийн дэлгэцтэй
  • AR технологийг дэмжих мэдрэгчтэй
  • Нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжилсэн дэлгэцтэй
  • Өргөн өнцгийн болон телефото хос камертай
  • Арын хэсэг нь шилээр бүрхэгдсэн
  • Air Power Mat ийг аиглан утасгүй цэнэглэх боломжтой
  • iPhone 7 загвараас хоёр цаг илүү цэнэгээ барина

Дэлгэц 

  • Өнгөний нарийн нягтаршилтай 5,8 ичнийн дэлгэц
  • Iphone ийн стандартад нийцсэн анхны OLED дэлгэц
  • Энэхүү дэлгэц нь 2,436 x 1,125 цэгийн хэмжээтэй бөгөөд 458ppi цэгийн нягтралтай, 1,000,000:1 контраст харьцаатай
  • True tone гэх өнгөнний нягтаршилыгилүү сайн ялган харуулах технологитой хавсарсан
  • Тус дэлгцэийн хүчин чадлыг “Super Retina” хэмээн нэрийджээ.

  • Утасны урд тал болон ард талын хэсэг сайн чанарын зурагддаггүй шилээр бүрхэгдсэн ба хажуу хэсгээрээ ган төмрөөр бэхлэгдсэн.
  • Ус болон тоосны сайжруулсан хамгаалалттай.
  • Өнгөний хувьд хар саарал болон мөнгөлөг саарал гэсэн 2 сонголттой.

FACE ID 

Одооноос эхлэн таны царай таны утас руу нэвтрэх гол түлхүүр болсон бөгөөд төлбөр тооцоо хийх,  баталгаажуулахдаа царайгаа урд хэсгийн камерт уншуулан нэвтрэнэ.

  • Face ID нь TrueDepth технологиор идэвхжсэн бөгөөд тохируулахад тун хялбар.
  • Таны нүүрэн дээрх 30000 гаруй цэгүүдийг судалж, дүн шинжилгээ хийн нүүрний нарийн график зургийг бий болгоно
. 

  • Та Apple pay ээр гүйлгээ , тооцоо хийхдээ мөн адил Face ID г ашиглан түүртэлгүйгээр төлбөрөө төлөх боломжтой.

  • Урд талын камераар нягтаршил сайтай селфи авах боломжтой бөгөөд зурагныурс хэсгийг тодотгон,  цаад талын суурь хэсгийг бүдгэрүүлж харагдуулна. 

ЭМОЖИ ЦАРАЙ

  • 50 гаруй нүүрний хувиралыг мэдрэн 12 төрлийн эможи хэлбэр лүү боловсруулах технологи
  • Энэхүү шинэ төрлийн эможинйи хувилбарnau “Animojis” хэмээн нэрлэжээ

Камер 

  • Өмнөх загварудаас илүү сайн гэрэл нэвтрүүлдэг , хүчтэй мэдрэгжүүтэй 12 МП ийн шинэ камер
  • AR ийн дэмжин ажилладаг болсон /Augmented Reality/
  • 240 fps -ээр словмөүшн хийх боломжтой болсон бө 60 fps ийн хурдтайгаар 4к нягтаршилтай дүрс бичлэг бичих чадалтай.
  • Өргөн өнцгийн болон телефото хос камертай
  • Хос камер хоёуулаа оптикал дүрс тогтворжуулагчтай

ҮНЭ

Iphone X 64 gb – 999$

Iphone X 256gb – 1149$

Урьдчилсан захиалга 10-р сарын 27 ноос эхлэж , 11-р сарын 3-аас худалдаалагдаж эхлэнэ.

 

Сэтгэгдэл үлдээх