Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Фэйсбүүкийн хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн багийн /FAIR/ судлаачид chatbot –ийг хөгжүүлэх явцдаа санаандгүй байдлаар сонирхолтой нээлт хийсэн байна. Фэйсбүүк чатын “Бот” ууд буюу харилцааны төлөөлөгчид өөрсдийн цоо шинэ хэлийг зохиож эхэлсэн байна.

Чатбот хөгжүүлэлтийн үеэр машины суралцах чадварын алгоритмыг ашиглан ботууд харилцах чадвараа сайжруулахын тулд чөлөөтэй харилцах оролдлогуудыг хийхээр болсон аж. Хэсэг хугацааны дараа ботууд бичигдсэн байсан нормын дагуу харилцахаа больж , хүний оролцоогүйгээр өөрсдийн зохиосон цоо шинэ хэл дээр харилцаж эхэлсэн байна.

Хүнтэй илүү сайн харилцах дараагийн алхмыг ботууд өрсдөө хийн хүний туслалцаагүйгээр өөрөө өөрсдийгөө илүүү сайжруулсан байна

Мөн эдгээр ботууд нэлээд зальтай хэлэлцээр хийгчид болохыг тогтоожээ. Хэлэлцээр хийх талаар сурсны дараа ботууд машины суралцах чадвар болон ахисан түвшний стратегиудад тулгуурлан хэлэлцээрийн үр дүнг сайжруулахын оролдлогуудыг дараалан гаргасаар байсан байна. Тодорхой хугацаа өнгөрөхөд ботуудын хэлэлцээрийн ур чадвар улам сайжирч , тэр бүү хэл хэлэлцээрийн дараагийн үе шатуудад золиослох зорилготойгоор зарим зүйлүүдэд сонирхолтой байгаа мэт дүр эсгэж байсан байна

Энэхүү нээлтүүд нь хиймэл оюун ухаан хөгжүүлэх үйл явцад томоохон дэвшил болжээ.

Эх сурвалж: The Next Web



				

Сэтгэгдэл үлдээх