Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Хэрэглэгчдийн датаг алдсантай холбоотой шуугианаас хойш фэйсбүүкийн хөрөнгийн зах зээл дээрх үнэлгээний уналт үргэлжилсээр 18 хувьд хүрч нийт 80 орчим тэрбум ам.доллларын уналтыг бий болгоод байна. Энэ үйл явдал нь Зукербергийн өөрийн хөрөнгийн нь 14 тэрбум ам.доллараар бууруулан 61 тэрбум ам.доллар болгожээ.

CNN-ий мэдээлэлж буйгаар энэхүү шуугиан нь Гүүгл болон Твиттерт мөн адил нөлөөлөн гүүглийн толгой компани болох Алфабетийн үнэлгээг 7 хувиар буруулсан , Твиттерийн хувьцааны үнэлгээг 20 хувиар бууруулжээ. Хөрөнгө оруулагчид кэмбридж аналитикатай холбоотой шуугианаас үүдэн илүү чанга зохицуулалт бий болох магадлалтай бөгөөд үүний эхлэл нь Зукербергийг Британийн парламент болон конгрессын өмнө мэдүүлэг өгүүлэхээр дуудсан явдал хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэхүү бий болоод буй асуудлын гол санаа зовоож буй зүйл нь үүний үүр дүнд хэрэглэгчид өөрсдийн хувийн мэдээллээ алдахгүй байхын тулд сошиал платформуудыг орхих юм бол фэйсбүүкийн орлогын гол эх үүсвэрийг бүрдүүлэгч сурталчилгаа явуулагч байгууллагууд мөн адил фэйсбүүкийг орхиж магадгүй гэсэн хүлээлт байгаа юм. Үүнтэй холбогдуулан Personal Capital хөрөнгө удирдлагын компанийн дэд ерөнхийлөгч Craig Birk дараах мэдэгдлийг хийсэн байна:

“Иймэрхүү төрлийн шуугиан дэгдээд байгаа үед тус салбарт үнэлгээгээ буруулан зарах явдал тасрахгүй гэдэг нь гайхах зүйл биш гэдгийг хөрөнгө оруулагчид анхаарах хэрэгтэй , хэрэв ахиад иймэрхүү төрлийн шуугиан дэгдвэл технологийн салбарын гол үндэс нурж магадгүй юм.”

Сэтгэгдэл үлдээх