Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Фэйсбүүк шууд цацалттай видеоний салбарын өнгө аясыг тэр чигт нь өөрчилсөн гэж хэлж болно. Энэ удаад бүр ч илүү сонирхолтой үйлчилгээг хүн бүхэнд нээлттэй болголоо.Зүгээр нэг энгийн видео цацалт хийхийн оронд аливаа үйл ажиллагааны шууд цацалтыг хийхдээ 360 өнцгөөр цацаж болох нь. Мэдээж  360 градусын видео цацалтийг хийхийн тулд танд шаардлагатай тоног төхөөрөмжүүд хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

Өмнө нь энэ үйлчилгээ нь зөвхөн National Geographic , Buzzfeed гэх мэт томоохон мэдээний агентлагууд ашиглах боломжтой байсан бол өнөөдрөөс эхлээд хүн бүр ашиглах боломжтой боллоо. Хувийн хэрэлээнд та дараах камеруудтай байхад  360 видео цацалтийг төвөггүйхэн хийх боломжтой: Samsung Gear 360Insta 360 , ALLie.

Хэрэв та мэргэжлийн төвшинд 360 видео цацалтийг хийхийг хүсэж байгаа бол дараах хоёр камераас сонголтоо хийхийг зөвлөж байна: Z CAM S1 , Nokia OZO 

Сэтгэгдэл үлдээх